СЭЛЭНГЭ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН, СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮД ЗАХИАЛГАТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА,

Өнөөдөр БМДИ-ээс Сэлэнгэ аймгийн БСУГ-ын хүсэлтийн дагуу тус газрын мэргэжилтнүүд болон Ерөнхий боловсролын сургуулийн Бага боловсролын сургалтын менежерүүд нийт 30 хүнд "Сургалтын менежмент"-ийн чиглэлээр захиалгат сургалт зохион байгууллаа.

Сургалтыг БМДИ-ийн Сургалтын байгууллагын менежментийн албаны дарга, доктор Р.Туяа, Бага боловсролын багшийн хөгжил хариуцсан арга зүйч Ц.Баясгалан нар удирдсан бөгөөд "Сургуулийн менежментийн загвар боловсруулахад анхаарах зүйл, хэрэгжилтийг хангах эрх зүйн баримт бичиг” болон “Хичээл хоорондын интеграци, хичээлд ажиглалт хийж, үнэлгээ өгөх арга зүй"зэрэг агуулгуудын хүрээнд мэдээлэл, дадлага ажил бүхий сургалт боллоо.

Төстэй мэдээ