ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БМДИ-ийн Дээд боловсролын багшийн хөгжлийн алба Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Үндэсний батлан хамгаалах их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн “Багшийн хөгжлийн төв”-ийн эрхлэгч, удирдлагуудтай уулзаж, багшийн хөгжлийн төвийн бүтэц, үүрэг, зохион байгуулалттай танилцан, үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, эрх зүйн баримт бичгийн хэрэглээг судаллаа. Мөн багшийг хөгжүүлэх ажилд тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн, санал хүсэлтийг сонсон, цаашид багшийн хөгжлийн чиглэлээр хамтарч ажиллах чиглэлээ тодрууллаа.

Их, дээд сургуулийн багш нарт сэтгэл судлал, боловсрол судлал, сургалтын арга зүй, технологи, боловсролын философи, олон улсын багшийн хөгжлийн чиг хандлага, боловсролын үнэлгээ, судалгаа инноваци, цахим дижитал сургалтын арга зүй зэрэг олон асуудалд багшийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаагаа уламжлахаас гадна эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээтэй болохыг илэрхийлж байлаа. Тус албаныхан бусад их, дээд сургуулийн “Багшийн хөгжлийн төв”-үүдтэй танилцан, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр цаашид ажиллах чиглэлээ улам тодорхой болгох юм.

Төстэй мэдээ