Д.Ганбаатар 11 дүгээр ангийн “Монгол бичгийн теле хичээл”-д зочин багшаар уригдан ажиллаа

“Бичиг соёл, боловсролын газар”-ын тэргүүн, “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн багш Д.Ганбаатар 11 дүгээр ангийн “Монгол бичгийн теле хичээл”-д зочин багшаар уригдан, 5-дугаар сургуулийн ахлах ангийн сурагч М.Цэнгүүн шавийнхаа хамтаар “Бийрэн бичгийн гайхамшиг” сэдвээр хичээл заалаа. “Монгол бичгээ сайн сурч, бийрээр бичиж сурснаар хүүхэд зөв суух, бодол санаагаа цэгцлэн хийж буй зүйлдээ төвлөрөх, аливаад тууштай, тэвчээртэй байх зэрэг зөв дадалтай болохоос гадна монгол хэл сэтгэлгээ, соёлоо эрхэмлэн дээдлэх ухамсар сэтгэлгээ төлөвшинө” гэдгийг онцолж, “Нуруу цэх суух, цаасны хэмжээг сонгон шугам татах, бийр бэхээ нийлүүлэх, бийр барих, бичих” дэс дарааллыг нарийн тайлбарлан бичиж харууллаа.


Сэтгэгдэл
Төстэй мэдээ