Багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилтийг хурдасгах нь” сэдэвт сургалт

Дээд боловсролын багшийн хөгжлийн алба нь үйл ажиллагааны стратеги зорилтуудыг дэвшүүлэн тавьж, “Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн багшлахуйн болон сургалтын технологийн ур чадварыг нийгэм, зах зээлийн эрэлттэй уялдуулан сайжруулах арга зүйн зөвлөмж өгнө” гэсэн зорилтын хүрээнд цахим сургалтыг зохион байгуулж байна.

“Багшлахуйн ур чадвар болон сургалтын шинэ дэвшилтэт арга, технологийг хэрэглэх ур чадварыг сайжруулах”; “Багшийн цахим сургалт, хосолсон сургалт, нийтийг хамарсан нээлттэй онлайн хичээл зэрэг дэвшилтэт арга технологийн хэрэглээг нэмэгдүүлэх”; “Сургалтын хөтөлбөр боловсруулах, үнэлэх, хөгжүүлэх арга барилыг тасралтгүй дээшлүүлэх” гэсэн үндсэн үйл ажиллагааны чиглэлийн дагуу хийгдэж байгаа энэхүү цахим сургалтын агуулгыг цуврал 6 багц хөтөлбөрөөр хүргэх бөгөөд 2020 онд дараах багц хөтөлбөрийн цахим сургалтыг зохион байгуулна. Үүнд:

  1. “Багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилтийг хурдасгах нь” (Transformation Teaching to Learning for High Education) сэдэвт хөтөлбөрийн сургалт нь 2020 оны 11 дүгээр сарын 23-наас 27-ны хооронд 5 өдөр
    • Багшлахуйгаас суралцахуйд шилжих хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох нь
    • Багш суралцахуйн дизайнер болох нь
    • Андрагог, Хьютагог сурган заах арга зүйд суралцах нь
    • Нээлттэй боловсролын үзэл баримтлал
    • Багшлахуй, суралцахуйн аргад шилжих нь

 

Дараагийн сургалтуудыг 2021 онд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тухай бүрд мэдээллийг хүргэх болно.

Төстэй мэдээ