БМДИ-ИЙН АРГА ЗҮЙЧИД ОНЛАЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
2020 оны 11 сарын 17,18-ны өдрүүдэд БМДИ-ийн 11 арга зүйч ЮНЕСКО-ын Бээжин хот дахь төлөөлөгчийн газар болон БНХАУ-ын Нээлттэй их сургуулиас хамтран зохион байгуулж буй “Зайны сургалтын арга зүй болон чадварыг сайжруулах нь” сэдэвт онлайн сургалтад Tencent conference (VooV meeting) видео холболт ашиглан хамрагдаж байна.
Шинэ төрлийн коронавирусээс шалтгаалан Монгол улс 2019-2020 оны хичээлийн жилд хичээл, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд тус институт нь БСШУСЯ болон боловсролын мэргэжлийн байгууллагууд, олон нийтийн 14 телевизтэй хамтран бүтэн хичээлийн жилийн агуулгыг багтаасан 4485 теле хичээлийг бэлтгэн сурагчдад хүргэсэн билээ. Мөн багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг цахим хэлбэрээр зохион байгуулж, 2020 онд давхардсан тоогоор СӨБ, ЕБС-ийн 12166 багш, удирдах болон бусад ажилтан, аймаг, нийслэлийн БСУГ, хэлтсийн 234 мэргэжилтэн, гадаадын 10 гаруй улсад монгол хэл, соёлоо зааж буй 30 багшийг хамруулсан байна.
Тус институт нь боловсролын цахим шилжилтийн хүрээнд цахим сургалтуудынхаа чанар, үр дүнг илүү сайжруулах, сургалт удирдаж буй арга зүйчдийнхээ мэдлэг ур чадварыг тасралтгүй дээшлүүлэхэд анхааран ажиллаж байна.
Төстэй мэдээ