"БИ ХЭН БЭ?"

Та бүхэндээ өмнө нь хүүхдийн төлөвшил хүмүүжил, эцэг эх, хүүхдийн харилцаатай холбоотой сэдвээр 9 цуврал нийтлэл хүргэсэн. Энэ удаа зорилго, зорилт, амжилт, аз жаргал, амар амгалан, сэтгэл санаа, араншин, бодол үг,  уур уцаар, энерги, энергийн хүч зэрэг бидний өдөр тутмын амьдралд тохиолддог зүйлийг яаж даван туулж өнгөрөөдөг талаар саналаа хуваалцъя.

ХҮН орчлон ертөнц дэлхийтэйгээ холбоотой НЭГ ХҮН бол НЭГ ЕРТӨНЦ юм.

Сэдэв:-1
"БИ ХЭН БЭ?"

Хүн давтагдашгүй, мартагдашгүй ертөнц. Өөрөөр хэлбэл, хүн бол гэр бүл, улс гүрэн, бүхэл бүтэн орчлон юм. Хүний биеийн 70% нь ус, дэлхийн гадаргуу 70% нь ус, хүний ясны үе 365, дэлхий 365 хоногтой, хүний бие 5 цул 6 савтай байдаг бол дэлхий 5 тив 6 сав газартай. Тэгэхээр хүн орчлон ертөнц, дэлхийтэйгээ холбоотой.

Хүнийг БИЕ ХҮН ба ХУВЬ ХҮН гэж ангилдаг. Хүнд маш их хүч байдаг. Энэ хүч бидэнд бодол болж ирдэг. Хүн өөрийнхөө амьдралыг үг, бодол, үйлдлээрээ зурдаг. Өөрөөр хэлбэл, бие, ухаан, сэтгэл гурвыг хүн гэж ойлгож болно.
Хүнд төлөвшүүлэх гол зүйл бол ХҮМҮҮЖИЛ юм. Боловсрол мэдлэгээс илүү хувийн соёл, хүмүүжил чухал. Энэ байдал байхгүй бол амьдрал доголдоно. Хүн өөрөө зорилготой сурах аргаа мэдсэн цагт богино хугацаанд их зүйлийг сурч бүтээж чадна. Өөрийгөө хөгжүүлэх асуудал зорилго тавихаас эхэлнэ. Нөгөө талаар өөрийгөө үнэн зөв таньж мэдэх хэрэгтэй. Хүн өөрийгөө хөгжүүлэхдээ хийх зүйлээ чанартай хийж өөрийнхөө төлөө үүнийг сурчихъя гэсэн сэтгэлээр хийх, хүмүүстэй харьцахдаа сэтгэлээсээ харьцаж зөв буруугийн ялгааг зөв бодож, эерэгээр харж төлөвших нь чухал юм. Жишээ нь: АНУ-ын Харвард их сургуулиас эхлээд коллежууд нь хүртэл оюутны 4 жилийг мэргэжил олгохыг гол зорилгоо болгодоггүй байна. Харин тухайн 4 жил хүн өөрийгөө олох, хайх замд гардаг аж.
Тэгэхээр хүний мөрөөдөл бол зорилго юм. Том мөрөөдөж чадвал том амжилтад хүрдэг. Иймд, өөртөө их итгэлтэй байх ёстой. Итгэл нь хүрэх амжилттай шууд холбоотой. Бэрхшээл тэмцэлгүйгээр зорилго амжилтад хүрдэггүй. Зорилгоо тодорхойлсны дараа үндэслэл сайтай урьдчилж тооцоолсон тодорхой зорилт дэвшүүлэх хэрэгтэй. Тодорхой зорилт нь таныг өөрөө хөтөлж амжилтад хүргэнэ.

?Бодол: Хүний толгойд өдөрт 65.000 бодол эргэлддэг. Үүний 80% нь сөрөг, 20% нь эерэг. Цаасан дээр бодлоо бичиж тэмдэглэсэн хүмүүс толгойдоо боддог хүмүүсээс 11 дахин илүү амжилтад хүрдэг гэсэн судалгаа бий. Бидэнд тохиолдож байгаа юм бүхэн бидний дотоод бодол санаагаар дамжиж бүтдэг.
Тэгэхээр зорилго бидний аз жаргалын суурь болдог. Зорилгоо зөв тодорхойлох нь амжилтад хүрэх эхний алхам, амжилт бол зорьсондоо хүрч түүнээс таашаал авч бусдад хайрлуулж хүндэтгэл хүлээхийг хэлдэг. Амжилтыг дагаад хүнд сэтгэл зүйн ханамж ирдэг. Энэ нь АЗ ЖАРГАЛ юм. Иймд амжилтад хүрэхийн тулд эхлээд өөрийгөө таньж, өөрийгөө олох хэрэгтэй. Үүнд өөртөө байгаа програмчлагдсан буруу бодол, дадал зуршил, атаа хорсол, уур бухимдал, дотоод сэтгэлээ засах хэрэгтэй. Ингэж өөртөө зөв мэдээлэл бий болгохоос бүх зүйл эхэлнэ.

?Өөрийгөө тань: Хүн танд төлөвшүүлэх гол зүйл бол хүмүүжил байдаг. Боловсрол мэдлэг чадвараас илүү
✅Хүмүүжил
✅Хувийн соёл
✅Хувийн зохион байгуулалт
✅Сул талаа засаж, давуу тал болгох зэрэг чанаруудыг өөртөө хэвшил дадал болгож амьдралдаа мөрдлөг болгох хэрэгтэй.

?Хүнд байх ёстой ЗАН ЧАНАР:
✔Өөрийн хүчиндээ итгэх
✔Шургуу дайчин
✔Уйгагүй хичээнгүй
✔Шийдэмгий байх
✔Зөн совиндоо итгэх
✔Чин эрмэлзэлтэй байх

Үүнээс гадна хүн сайхан чанаруудаа аль болох өөртөө оршоож энэ их мэдээллийн дунд зөв мэдээлэл авч бусдын саар мэдээллээс хол явахгүй бол өөрийгөө алдаж, өөрөөсөө асар ихээр холдоно. Бусдыг таних, шүүх гэж явахын оронд өөрийгөө таних хэрэгтэй. Хувь хүний зөв өөрчлөлт, ухаарал мэдрэмж олон зүйлийн зангилаа болдог. Иймд хүний итгэл үнэмшил, оюун бодол ялихгүй зүйл дээр гуйвж болохгүй. Өөрийнхөө хийх ёстой зүйлийнхээ төлөө шантрахгүй байх чанар чухал. "Би тэгээгүй", "Тийм биш", "-би би" гээд байвал улам хүнд болж аливаа зүйл зөв болохгүй. Хүн болсны гол хэрэг бол өөрийгөө бүтэн танихыг хэлнэ. Нөгөө талаар одоо, ирээдүй, өнгөрсөн цаг дээр өөрийгөө таньж мэдэх нь хүн байхын учир юм. "Би хэн бэ?" гэдгээ мэдэнгүүтээ "Би хэн болох гээд байгаа юм бэ?" гэсэн асуултын хариуг олбол түүндээ ямар замаар хэрхэн хүрч ЗӨВ ХҮН буюу ирээдүйн БИ болох замын зураглал гарна. Үүний дараа аль болох илүү ихийг илүү чадвартай суралцах нь таны үнэ цэнэ болоод байна.

Мөн:
✔Сонсох чадвар
✔Эрсдэл хүлээх чадвар
✔Шийдвэр гаргах чадвар
✔Бүтээлч сэтгэлгээ
✔Өөриймсөг сэтгэлгээ
✔Харилцаа хандлага гэх мэт олон чадварыг цаг үе биднээс шаардаж байна. Өмнө нь бид нэг мэргэжил эзэмшээд олон жил ажилладаг байсан бол одоо амьдралынхаа явцад 5-10 удаа ажлын байраа сольж олон шинэ мэргэжил эзэмших шаардлага тулгарч байна.

Монголын нэртэй бизнесмений үгээр нийтлэлээ өндөрлөе. 
"ЗОРИЛГОТОЙ Ч ЗҮТГЭЛГҮЙ БОЛ ТЭР ХООСОН МӨРӨӨДӨЛ - ЗҮТГЭЛТЭЙ Ч ЗОРИЛГОГҮЙ БОЛ ТЭР ЦАГИЙН ГАРЗ"
MCS группийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал

Та нарт сайн сайхан бүхнийг хүсье!
Хүндэтгэсэн: Ж.Болормаа

Төстэй мэдээ