ЗАЙНЫ СУРГАЛТ - НЭЭЛТТЭЙ БОЛОМЖУУД
2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилд боловсролын салбарын хувьд нэгэн томоохон сорилттой тулгарч байна. КОВИД-19 цар тахлын улмаас үүсээд байгаа нөхцөл байдал хэзээ дуусгавар болохыг таамаглахад ихээхэн хүндрэл бэрхшээлтэй байгаа бөгөөд бид үүссэн нөхцөл байдлыг хөгжих боломж болгох, хичээл сургалтыг шинэ арга хэлбэрээр зохион байгуулах, өөрт байгаа боломжоо ашиглан суралцаж хөгжих хэрэгцээ бий болж байна.
Манай орны хувьд бүх нийтийн боловсролыг танхимын сургалтаар сурагчдад хүргэдэг. Гэвч бид одоогийн нөхцөл байдалд тохируулан шилжин хувьсах шаардлагатай үүсч байна. БШУЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн болон Монголын Телевизүүдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран улс орон даяар Теле хичээлийг зохион байгуулах, Econtent, Ebook, Esurgalt, Youtube хуудсанд цахим хичээлийг оруулах гэх мэт бүх хэлбэрээр зайны сургалтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Багш нарын хувьд дээрх зайны сургалтын хэлбэрүүдийн хүрээнд хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ өөрсдөө бие дааж үүлэн технологи болон цахим орчинд илүү үр дүнтэй ажиллах, тасралтгүй хөгжих хэрэгцээ үүсч байна.
Бид та бүхэнд зайны сургалтыг багш өөрөө бие дааж хэрхэн сайжруулах, сурагчдаа үнэлэх, цахим орчинд анги нээж хичээлийн ирц болон гэрийн даалгаврыг хянах зэргээр цахим орчинд хэрхэн зайны сургалтыг хэрэгжүүлэх талаар ЮНЕСКО-ын албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн бөгөөд багш нарт санал болгож буй портал сайтуудыг хуваалцаж байна. Доорхи мэдээллийг та бүхэн өөрсдөө лавшруулан судалж өөрсдийн хичээл сургалтын үйл ажиллагаандаа хэрэглээрэй.
ДИЖИТАЛ СУРГАЛТЫН СИСТЕМ:
https://www.century.tech/ - Мэдлэгийн зөрүүг арилгах, сурагчдыг сорьж, суралцах дадлыг удаан хугацаагаар хадгалахад чиглэсэн нэгж хичээлүүдээр дамжуулан сургах цахим сургалтын систем.
https://www.classdojo.com/ - Цахим орчинд хамт олон бий болгохын тулд багш, оюутнууд, эцэг эхчүүдтэй холбох систем.
https://new.edmodo.com/?go2url=%2Fhome - Хичээлийг удирдан зохион байгуулах, сурагчидыг алсын зайнаас татан оролцуулах хэрэгсэл, тус цахим хуудас нь олон төрлийн хэлийг санал болгодог.
https://classroom.google.com/u/0/h - Зайн сургалтыг зохион байгуулахад зориулагдсан цахим сургалтын систем.
https://moodle.org/ - Олон нийтэд чиглэсэн, дэлхий даяар хэрэглэгддэг нээлттэй сургалтын платформ.
https://www.schoology.com/ - Хэрхэн цахим сургалт явуулах талаар зааварчилгаа, цахим сургалтанд хэрхэн суралцах, хамтын ажиллагаа болон үнэлгээнд дэмжлэг өгөх цахим хуудас.
https://web.seesaw.me/ - Хамтран хичээлийг зохион байгуулах болон бусадтай хуваалцах боломжтой дижитал сургалтын портал, сургалтын нөөцийг бий болгох боломжийг олгодог.
https://skooler.com/ - Microsoft Office програмыг боловсролын платформ болгон хувиргах хэрэгсэл.
НЭЭЛТТЭЙ ОНЛАЙН СУРГАЛТ, ПЛАТФОРМУУД:
https://alison.com/ - Мэргэжилтнүүдийн онлайн сургалт /англи, франц, испани, итали, португал хэл дээр явагдана/
https://www.coursera.org - Нэр хүндтэй их дээд сургууль болон сургалтын газрын багш нарын заадаг төлбөртэй онлайн хичээлүүд. /Зарим хичээлүүд үнэ төлбөргүй/
https://www.europeanschoolnetacademy.eu/ - Англи, Франц, Итали болон бусад Европын хэлний багш нарт зориулсан онлайн мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх сургалт.
https://www.edx.org/ - Тэргүүлэх боловсролын байгууллагуудын онлайн сургалтууд.
https://www.futurelearn.com/ - Суралцагчдад суралцах, мэргэжлийн ур чадварыг бий болгох, мэргэжилтнүүдтэй холбогдоход туслах онлайн курсууд.
ХУВЬ ХҮН ӨӨРСДӨӨ СУРАЛЦАХАД ЧИГЛЭСЭН СУРГАЛТЫН АГУУЛГУУД:
https://learnenglishkids.britishcouncil.org/ - Тоглоом, унших, бичих, сонсох дасгалуудыг багтаасан англи хэлний сургалт.
https://code-it-studio.de/?lang=en - Шууд вэбинар болон хүүхдэд сурахад хялбар арга болон сургалтын материалаар дамжуулан програмчлалын үндсэн ойлголтуудыг сурахад тусалдаг онлайн курс. Англи, Герман хэл дээр ашиглах боломжтой.
https://codeweek.eu/resources - Компьютер кодлохыг заах болон сурахад чиглэсэн онлайн сургалтууд.
https://www.duolingo.com/ - Хэл сурахад тус болох програм.
https://www.polyup.com/educators - Бага, дунд сургуулийн сурагчдын математикийн хичээлийг хөгжүүлэх, тооцоолох сэтгэлгээний чадварыг сайжруулахад чиглэсэн сургалт.
https://quizlet.com/ - Тоглоом болон картаар дамжуулан хичээлийн агууллагыг сонирхолтой болгох мөн суралцагчидыг суралцах үйл явцыг идэвхижүүлээхэд зориулсан цахим хуудас.
ГАР УТСААР УНШИЖ БОЛОХ ЦАХИМ ТОВХИМОЛ
https://www.digitallibrary.io – Цахим үлгэрийн ном болон бусад унших материалуудыг гар утас эсвэл компьютерээс хялбар авах боломжтой. 43 хэл дээр байдаг.
https://storyweaver.org.in - Хүүхдэд зориулсан олон хэл дээрх өгүүллэгүүдийн дижитал сан.
https://www.worldreader.org – Гар утас болон суурин компьетрээс унших боломжтой дижитал ном, өгүүллэгүүдийг нийтэлсэн цахим хуудас. 52 хэл дээр байдаг.
ВИДЕО ХУРАЛ, ЗӨВЛӨГӨӨН ХИЙХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ПЛАТФОРМУУД
https://www.dingtalk.com – Видео хурал, даалгавар, хуанлийн менежмент, ирц хянах, шуурхай зурвас илгээхийг дэмждэг харилцаа холбооны платформ.
https://www.larksuite.com – Япон, Солонгос, Итали, Англи хэл дээрх чат, хуанли үүсгэх, клоуд хадгалах гэх мэт хэрэгслүүдийн багц платформ.
https://gsuite.google.com – Google-ийн G-Suite хэрэгслүүдийг нэгтгэн видео дуудлага хийдэг.
https://www.microsoft.com – Microsoft Office програм хангамжтай нэгтгэсэн чатлах, дуудлага хийх, хамтран ажиллах шинж чанартай цахим портал.
https://education.skype.com – Видео дуудлага, яриа, чат, аудио дуудлага хийдэг.
https://zoom.us – Видео болон аудио конфренц, чат, вэбинар хийхэд зориулсан үүлэн платформ.
БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ДИЖИТАЛ СУРГАЛТЫН АГУУЛГЫГ БИЙ БОЛГОХОД ЗОРИУЛСАН ХЭРЭГСЛҮҮД
https://www.thinglink.com – Интерактив зураг, видео болон бусад мултимедиа нөөцийг бий болгох хэрэгслүүд.
https://app.edu.buncee.com – Сургалтын агуулга тухайлбал хэвлэмэл мэдээллийн хэрэгслээр баялаг хичээл, тайлан, мэдээллийн товхимол, танилцуулга зэргийг бий болгох болон хуваалцахыг дэмждэг.
https://edpuzzle.com – Видео хичээл үүсгэх програм хангамж.
https://corp.kaltura.com – Төрөл бүрийн суралцахуйн удирдлагын системд зориулсан видео бүтээх хэрэгслүүд.
https://nearpod.com –Олон талт үнэлгээтэй хичээл бэлдэх програм хангамж.
https://www.peardeck.com – Төрөл бүрийн интеграц шинж чанартай, сургалтын агуулгын загвар зохион бүтээх ажлыг хөнгөвчилдөг
https://squiglit.com – Яриа болон текстийг хөдөлгөөнт видео болгон хувиргадаг агуулга үүсгэх платформ.
ЗАЙНЫ СУРГАЛТЫН ШИЙДЛҮҮДИЙН ТАЛААРХ ГАДААД ЭХ СУРВАЛЖУУД
https://en.unesco.org – 3000 орчим суралцах шинэлэг зүйлсийн каталог. Бүгд зайн сургалтын шийдэл биш боловч ихэнх нь дижитал боловсролын агуулгыг санал болгодог.
https://www.commonsense.org – Сургуулийг хаахад болон хичээлийг онлайнаар болон гэрээр суралцах явцыг дэмжих зөвлөмж, хэрэгслүүд.
https://www.col.org – Боловсролын байгууллагуудыг хаах үед оюутнуудыг сурахад нь дэмжлэг болох бодлого боловсруулагч, сургуулийн болон коллежийн удирдлага, багш, эцэг эх, суралцагчдад зориулсан мэдээллийн жагсаалт.
https://www.edsurge.com – Сурагч, багш, сургуулуудад зориулсан бага боловсролоос бүрэн дунд боловсрол хүртэлх түвшинг хамарсан олон тооны зайн сургалтын нөөцийг багтаасан edtech бүтээгдэхүүний жагсаалт.
https://gbc-education.org – Цахим сургалтын платформ, мэдээлэл хуваалцах платформ, харилцаа холбооны платформуудын жагсаалт
https://www.learningkeepsgoing.org – АНУ-д суурилсан боловсролын байгууллагуудын эвсэлийн онлайнаар заах шилдэг цуглуулга бүхий үнэгүй хэрэгсэл, стратеги, зөвлөмж, шилдэг туршлагуудыг багтаасан. 600+ дижитал сургалтын шийдлийн тайлбарыг багтаасан.

Сэтгэгдэл
Төстэй мэдээ