ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТЕЛЕ ХИЧЭЭЛ ЗААЖ БУЙ БАЙДАЛ
(ЗҮҮН ЕВРОП БОЛОН ТӨВ АЗИЙН УЛС ОРНУУД)
Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтээс шалтгаалан дэлхийн 186 улс оронд хичээл сургуулийн үйл ажиллагаа зогсож, 10 сурагч бүрийн 9 нь танхимаар хичээллэх боломжгүй болсон онцгой цаг үед дэлхийн 130 орчим улс орон Теле хичээлийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар товч мэдээллийг ЮНЕСКО-ийн тайлангаас орчуулан та бүхэнд хүргэж байна.
Та бүхэн холбогдох линкүүдээр нэвтэрч бусад улс орнууд багш нарын Теле хичээл зааж буй арга туршлагууд болон онлайн платформуудын талаар мэдээлэл аваарай.
ЗҮҮН ЕВРОП БОЛОН ТӨВ АЗИЙН УЛС ОРНУУД
Aлбани улс
• Цахим платформ https://arsimi.gov.al - Зайн сургалтыг хангах зорилгоор Боловсролын яамнаас гаргасан платформ.
Афганистан улс
• Боловсролын телевиз, RTA болон хувийн телевизүүд - Боловсролын яамнаас гаргасан хөтөлбөрийн дагуу теле хичээлийг дээрх сувгаар, Кабул мужийн Боловсролын телевиз, weАфганистан улсын радио телевизүүд нь 32 мужид багш бэлтгэх сургалтыг теле хичээ болон радио хичээлээр хүргэж байна.
Aрмени улс
• Dasaran https://www.dasaran.am - Армени улсын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын яамнаас гаргаж буй ерөнхий боловсролын хичээлийн агуулга, цахим ном, уралдаан тэмцээн, тоглоом зэрэг цахим нэвтэрхий толь бичиг зэрэгт бага, дунд сургуулийн сурагчдад үнэгүй нэвтрэх боломжийг олгож зайн сургалтыг явуулж байна.
• Цахим сургалт /https://elearning.armedu.am/ – Боловсролын яамны гаргасан хөтөлбөрийн хүрээнд төрөл бүрийн цахим сургалтуудыг зохион байгуулдаг портал сайт.
• Heravar /https://heravar.armedu.am/ - Үргэлж шинэчлэгдэж байдаг олон тооны цахим эх үүсвэр, хэрэгслүүдийг багтаасан зайн сургалтын талаарх мэдээллийн иж бүрэн вэбсайт.
Азербайжан улс
• E-resurs /https://e-resurs.edu.az/ - Засгийн газраас боловсруулсан үнэгүй цахим сурах бичгүүд, цахим тест, видео хичээл, цахим сургалтын архив.
• Elektron Dərslik Portalı http://www.e-derslik.edu.az Цахим сурах бичгийн портал - Азербайжаны Боловсролын яамны вэбсайтад холбогдсон цахим номын сан.
• /https://video.edu.az /– 1-ээс 12 дугаар ангийн бүх хичээлүүдийн видео хичээлүүд. Видео хичээлийг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн дагуу бэлтгэн сургуулиудыг түр хугацаагаар хаалттай байх үеэр ашиглана.
Хорват улс
• Skola za zivot /https://skolazazivot.hr/ - Зайнаас хичээл заах болон суралцах талаарх судлагдахуун болон бага, дунд, ахлах ангиудаар ангилсан цахим номын сан.
Чех улс
• Чех телевиз /https://ct24.ceskatelevize.cz/ – Бага сургуулийн нэгдүгээр ангийн телевизийн хичээл гаргадаг UčíTelka (Багш) нэртэй нэвтрүүлэг.
Эстон улс
• /https://www.hm.ee/ – Боловсролын яамнаас боловсруулсан албан ёсны платформ байхгүй боловч тус цахим хуудсыг ашиглахыг зөвлөж байна.
• Боловсролын яам /https://www.hm.ee/ - Сургуулиудад хөл хорио тогтоосонтой холбоотойгоор зайн сургалтын талаар Боловсролын яамнаас өгсөн мэдээлэл, сурах бичиг, гэрээс суралцахад туслах платформуудын жагсаалтыг тус цахим хуудсанд байрлуулсан.
Гүрж улс
• EL.GE /https://www.el.ge/ - Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэмжлэгтэйгээр үндэсний сургалтын хөтөлбөрт суурилсан сэдэвчилсэн хөтөлбөр бүхий багш, сурагчдад зориулсан платформ.
• Teleskola – Бүх насны сурагчдад зориулсан төрөл бүрийн судлагдахуунуудын ТВ хичээл.
Унгар улс
• Oktatas /https://www.oktatas.hu/ – Боловсролын яамнаас цахимаар хичээл заах, суралцахад зориулан хэвлүүлсэн мэдээллүүд.
Казахстан улс
• Kundelik /https://portal.kundelik.kz/ - Боловсролын байгууллагын төлөөлөл, багш, сурагч, эцэг эх, боловсролын байгууллагуудын удирдлагуудад зориулсан хэрэгсэл, материал бүхий дижитал сургалтын платформ.
Киргизстан улс
• Ibilim /https://www.ibilim.kg/ - Боловсролын яамнаас математик, киргиз, орос, англи хэл, хөгжим, урлагийн чиглэлээр бага ангийн сурагчдад зориулсан цахим видео, аудио хичээлийг үнэ төлбөргүй авах боломжийг олгосон нээлттэй боловсролын портал сайт.
Латви улс
• Боловсролын яамны удирдамж /https://izm.gov.lv/ - Боловсролын яамнаас боловсруулсан зайн сургалтын удирдамж, платформ, эх сурвалжууд.
Литва улс
• Naujienos /https://sites.google.com/ - Сургалтын орчин, арга зүйн материал, сургалтын хэрэглэгдэхүүн болон сургуулийн холбогдох бусад мэдээлэл бүхий платформ.
Монгол улс
• Econtent /http://econtent.edu.mn/ - Сургуулийн өмнөх болон I-XII ангийн сурагчдад 3020 гаруй теле хичээл, 206 цахим сурах бичиг гаргасан.
• Монголын Телевизүүдийн Холбоо - Монголын Телевизүүдийн Холбооны 16 телевизийн суваг нь сурагч, эцэг эх, олон нийтэд монгол, казах, тува болон дохионы хэлээр сургуулийн өмнөх болон 1-ээс 12 дугаар ангийн бүх судлагдахуунаар телевиз болон цахим хэрэгслээр шууд дамжуулан хүргэж байна.
Хойд Македони
• ТВ хичээл - ТВ-хичээл нь Боловсролын яам, Боловсролын хөгжлийн хороо, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүүхдийн телевизийн холбоо OXO, Македон улсын үндэсний телевиз, Радио телевизийн хамтын ажиллагаагаар сургуулийн өмнөх болон 1-ээс 12 дугаар ангийн сурагчдад зориулсан теле хичээлийг гарган ажиллаж байна.
Бүгд Найрамдах Молдав улс
• Moldova телевиз - 1-ээс 9 болон 12 дугаар ангийн сурагчдыг улсын шалгалтанд бэлтгэх зорилгоор теле хичээлийг гаргаж байна.
Румын улс
• Educred /https://digital.educred.ro/ - Боловсрол, судалгааны яамнаас боловсруулсан сургалтын үеэр шинэ технологийг ашиглахад багш нарт дэмжлэг үзүүлэх, мөн үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой дижитал эх сурвалжууд ба хэрэгцээтэй мэдээллүүдийг төвлөрүүлсэн цахим платформ.
• Manuale /https://www.manuale.edu.ro/ - Боловсрол, судалгааны яамнаас баталсан сургуулийн бүх сурах бичгийг дижитал хэлбэрт шилжүүлсэн хувилбарыг энэхүү зориулалтын платформ дээр үнэгүй татаж авах боломжтой.
• Telescoala /http://www.tvr.ro/ - Боловсрол, судалгааны яам 8 болон 12 дугаар ангийн сурагчдын улсын шалгалтад бэлтгэх зорилгоор Румын улсын Үндэсний Телевиз TVR-тэй хамтран ажиллаж байна. Сургалтыг телевиз болон цахим ( Youtube, Facebook пэйж хуудас, телевизийн сувгуудын вэбсайт) хэлбэрээр үзэх боломжтой.
• Proedus /https://www.hubproedus.ro/ – Бухарест дахь Боловсрол, Спорт Төслийн Төвөөс боловсруулсан сургуулийн өмнөх болон бага ангийн сурагчдад зориулсан видео хичээлүүдийг багтаасан портал сайт.
• Telescoala /http://www.tvr.ro/ – 8, 12, 13 дугаар ангийн сурагчидыг улсын шалгалтад бэлтгэх зориулалттай сайт.
Орос холбооны улс
• Оросын цахим сургууль /https://resh.edu.ru/ - ОХУ-ын Боловсролын яамны дэмжлэгтэй нээлттэй боловсролын платформ нь 1-ээс 12 дугаар анги хүртэлх бүх судлагдахуунаар өндөр чанартай интерактив хичээл, дадлага, шалгалтанд үнэ төлбөргүй нэвтрэх боломжийг багш, сурагч, эцэг эхчүүдэд олгоход чиглэсэн цахим портал.
Серби улс
• Tелевизийн сувгууд – Теле хичээлийг бүх сурагчдад Сербийн өргөн нэвтрүүлгийн 2 телевизийн сувгаар үзүүлж байна.
Словак улс
http://www.ucimenadialku.sk - Боловсролын яамнаас боловсруулсан вэбсайт нь цахим хичээлүүдийг багтаасан. Мөн багш, мэргэжлийн ажилтнууд, эцэг эхчүүдэд хэрхэн зайны сургалтыг зохион байгуулах талаар заавар зөвлөмжийг агуулсан цахим портал.
• Viki /https://viki.iedu.sk/ - Боловсролын яамнаас баталсан ерөнхий боловсролын хөтөлбөрийн хүрээнд суурь боловсролын бүх судлагдахуунуудыг байршуулсан портал сайт.
Словени улс
• SIO /https://sio.si/ – Бага, дунд ангийн сурагч, багш нарт зориулсан сургалтын каталог, цахим материал хадгалах сан, мэдээллийн агуулга зэргийг багтаасан үндэсний портал сайт.
Турк улс
• Боловсролын зайн сургалтын систем /http://www.meb.gov.tr/ - Үндэсний боловсролын яам нь "Зайн боловсролын систем"-ийг 2020 оны 3-р сарын 23-нд телевиз, интернэтэд суурилсан сургалтын хөтөлбөрөөр үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн. Зарим цахим хичээлүүдийг болон програмуудыг яамны вэб сайтад байрлуулсан.
Украйн улс
• Боловсролын яамны youtube хуудас– Украины Боловсролын яам нь коронавирусын хямралын үед цахим сургалтад хамрагдах боломжийг олгож байна.
Узбекистан улс
http://eduportal.uz - Багш, суралцагчдад цахим сурах бичиг, видео хичээл, тест, виртуал лаборатори, аудио хичээл, боловсролын тоглоом, хичээлийн төлөвлөгөө, төгсөх шалгалтын тестүүд болон бусад сургалтын материалуудад үнэ төлбөргүй нэвтрэх боломжийг олгож байгаа ба Узбекистан улсын Боловсролын яамны албан ёсны портал сайт дээрээс бага, дунд сургуулийн бүх ангиудын хичээлийг узбек, орос хэл дээр үзэх боломжтой.
• TВ сувгууд – Нийтийн Боловсролын Яамны санаачилгаар улсын гурван телевизийн сувгаар ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан боловсролын хөтөлбөрүүдийг шууд дамжуулж байна. Нэвтрүүлгийг долоо хоногийн турш гурван хэл дээр Узбек, Орос, Англи хэл дээр болон дохионы орчуулга хийж байна.
• UZEDU /https://uzedu.uz/ – ЕБС-уудад хөл хорио тавьсантай холбоотойгоор Боловсролын яамнаас гаргаж буй цахим сургалт.
Төстэй мэдээ