Онлайнаар хурал, уулзалтуудаа зохион байгуулан ажиллаж байна

Хөл хорио тогтоосон энэ цаг үед БМДИ-ийн арга зүйчид Ази номхон далайн бүсийн Багш солилцооны чуулга  уулзалт болон ЮНЕСКО-ийн Бээжин хот дахь төлөөлөгчийн газар, Хятадын нээлттэй сургууль хамтран зохион байгуулсан сургалтад онлайнаар хамрагдлаа.

Мөн дотооддоо Google meeting, Zoom meeting программ болон дундын чат групп ашиглан онлайнаар холбогдож хийх ажлуудаа төлөвлөж, харилцан ярилцаж санал солилцон ажиллаж байна. Тухайлбал өнөөдөр Суралцагчийн хөгжлийн алба болон Сургалтын байгууллагын менежментийн алба 2021 оны мэргэжил дээшлүүлэх сургалтыг судалгаанд үндэслэн төлөвлөх, зохион байгуулах арга хэлбэр, агуулга, цаг үеийн бусад ажлын талаар онлайн хурал зохион байгууллаа.

11 сарын 27-ны өдөр буюу энэ баасан гаригт захирлын зөвлөлийн хурал онлайнаар зохион байгуулагдана. Тус хурлаар албадын дарга нар 11 сард хийсэн ажлууд болон 12 сард хийх ажлуудын талаар хэлэлцэнэ.

Төстэй мэдээ