“Хоёр том гүрний дунд орших арвин баялаг бүхий Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг цогцлоох нь” сэдэвт вэбинарын урилга

Азийн Хөгжлийн Банк (АХБ) 2020 оны 12-р сарын 3-ны Пүрэв гарагийн 14 цагаас “Монгол Улсын Эдийн Засгийн Төлөв Байдал: Хоёр том гүрний дунд орших арвин баялаг бүхий орон” гарчигтай цогц дүн шинжилгээний тайланг танилцуулах вэбинар зохион байгуулах гэж байна. Энэхүү тайлан нь Монгол Улсын байгалийн баялаг нөөц болон дэлхийн хамгийн том эдийн засагтай гүрнүүдийн төлөөлөл болох Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Оросын Холбооны Улсын дунд орших өвөрмөц газарзүйн байрлал зэргээс үүдэх эдийн засгийн боломж, тулгамдаж буй сорилтуудын талаар цогц дүн шинжилгээг багтаасан судалгааны бүтээл юм.

Та бүхэн вэбинарт оролцохыг хүсвэл энэхүү линкээр орж бүртгүүлнэ үү. Вэбинар нь Zoom програмаар зохион байгуулагдах бөгөөд бүртгүүлсэн оролцогчид имэйлээр вэбинарт нэвтрэх линк хүлээн авна.

Вэбинарын хүрээнд дээрх тайлангийн Дүгнэлт болон Бодлогын зөвлөмжүүдийг танилцуулж, Монгол Улсад тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг цогцлоох боломжуудын талаар ярилцах болно.

ХӨТӨЛБӨР

14.00 – 14.10

Танилцуулга

 

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Гадаад харилцааны мэргэжилтэн Г.Гантуяа

 

14.10 – 14.20

Нээлтийн мэндчилгээ:

 

·         АХБ-ны Зүүн Азийн газрын дарга Жеймс Линч

·         АХБ-ны Ерөнхий эдийн засагч Ясуюуки Савада

 

14.20 – 14.50

 

“Монгол Улсын Эдийн Засгийн Төлөв Байдал: Хоёр том гүрний дунд орших арвин баялаг бүхий орон” судалгааны тайлангийн ерөнхий тойм

 

Илтгэгч: Деклан Магий,  АХБ-ны Монгол Улс дахь Дэд суурин төлөөлөгч

 

14.50 – 15.20

“Амьжиргааны түвшин, Хөдөлмөрийн зах зээл болон Нийгмийн хөгжил”

 

Илтгэгч: Б.Ариун-Эрдэнэ, Австралийн Үндэсний Их Сургуулийн Эдийн засгийн судалгааны сургуулийн багш

15.20 – 15.50

“Уул уурхайн бус эдийн засгийн төрөлжилт”

 

Илтгэгч: Б.Түвшинтөгс, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал ба Дэд профессор, МУИС

 

15.50 – 16.50

 

Панел хэлэлцүүлэг: Тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хэрхэн цогцлоох вэ?

 

Модератор: АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Ахлах эдийн засагч С.Болд

 

Панелист:

 

1.    Б.Отгонтөгс, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн Профессор

2.    Л.Болормаа, “Би Эф Эй Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

3.    Б.Батдаваа, Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал

16.50 – 17.20

Асуулт, хариулт + Дүгнэлт

 

17.20 – 17.30

Хаалтын үг

 

АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран

Нэмэлт тодруулга авах бол дараах хаягаар холбогдоно уу:

  • АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Гадаад харилцааны мэргэжилтэн Г.Гантуяа (gganzorig@adb.org)
  • Олон нийттэй харилцах зөвлөх А.Энхтуул (consultant@adb.org)

 

Төстэй мэдээ