Захирлын зөвлөл онлайнаар хуралдлаа

Өнөөдөр буюу 12 сарын 04-ний өдөр БМДИ-ийн захирлын зөвлөлийн хурал онлайнаар зохион байгуулагдлаа. Хурлаар мэргэжил дээшлүүлэх журмын төсөл болон 12 сард хийх гол ажлуудынхаа талаар санал солилцож хэлэлцлээ. Тухайлбал Захирал Ж.Болормаа байгууллагын 2020 оны жилийн эцсийн тайлан, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах талаар үүрэг чиглэл өглөө. Тэрээр сурагчдын амралтын хугацаанд багш удирдах болон бусад ажилтанд арга зүйн зөвлөгөө өгөх, мэргэжлийн тасралгүй хөгжлийг дэмжих ажлыг цахимаар зохион байгуулах шинэлэг санаа шийдлийг ажлын төлөвлөгөөндөө тусгаж ажиллахыг үүрэг болголоо. БМДИ-ийн үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг та бүхэнд тухай бүрт нь БМДИ-ийн цахим хуудас болон фэйсбүүк пэйжээр хүргэх болно.

Халдвараас сэргийлж хөл хорионы дэглэмээ сайн баримталж дархлаагаа дэмжээрэй.

Төстэй мэдээ