Дундговь аймгийн БСУГ-ын мэргэжилтэн, сургалтын менежерүүд цахимаар захиалгат сургалтад хамрагдлаа

БМДИ-ээс хөл хорионы энэ өдрүүдэд онлайнаар сургалт, үйл ажиллагаагаа тасралтгүй зохион байгуулсаар байна. Тухайлбал 11 сарын 18-аас 12 сарын 01-ний хооронд Дундговь аймгийн БСУГ-ын хүсэлтийн дагуу тус газрын мэргэжилтнүүд болон Ерөнхий боловсролын сургуулийн Бага боловсролын сургалтын менежерүүд нийт 37 хүнд “ЦАХИМ ХЭЛБЭРИЙН ЗАЙНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА, АРГАЧЛАЛ” сэдэвт захиалгат сургалтыг амжилттай зохион байгуулж дууслаа. Сургалтыг БМДИ-ийн арга зүйч Н.Булгантамир, БМДИ-ийн арга зүйч Л.Номиндарь нар удирдаж явууллаа. Сургалтаар Google ClassRoom программ дээр сургалт болон удирдах үйл ажиллагаа явуулах, цахим ангид үндсэн багш, туслах багш, сурагч горимд ажиллах аргачлал, А425 үнэлгээний журмыг онлайнд хэрэгжүүлэх аргыг заасан бол Google Drive программ дээр Documents, Sheets, Slides, Forms, Google add-ons зэргийг заалаа. Харин сүүлийн хоёр өдөр онлайнаар шууд хурал зөвлөгөөн хийх, сургалт явуулах арга техникүүдийг зааж мэдээлэл өгч, дадлага ажил хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Төстэй мэдээ