ХӨГЖИМ: Хүүхдээ ноотоор дуулж сурахад нь туслаарай
 

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох ЦАХИМ АЯЛАЛ буюу интерактив хичээлүүдийг бэлтгэн econtent.edu.mn сайтад байршуулаад байгаа билээ.  

Энэ удаад бид та бүхэнд 2-р ангийн “Ноотоор дуулцгаая” хөгжмийн интерактив жишиг хичээлийг санал болгож байна. Энэхүү хичээлийг зөвхөн 2-р ангийн сурагчид ч биш 1, 3, 4, 5-р ангийн ч хүүхдүүд хийх боломжтой юм. 

Хүүхдэд нoот бүрийг энгийн, ойлгомжтой байдлаар тайлбарлаж, ноотны шугамны хаана байрлах ёстойг нэг бүрчлэн заасан ба хичээлийн төгсгөлд хамтдаа дуу сурах юм. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжин хамтдаа хийхдээ хүүхдэдээ ноотны дэвтэрт хэрхэн бичихийг заавал илүү үр дүнтэй юм шүү.

 

“Ноотоор дуулцгаая” хөгжмийн интерактив жишигш хичээлийг хийх бол ЭНД дарна уу.

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалга, “КОВИД-19 цар тахлын хүрээнд боловсролын салбарын суурь үйлчилгээг дэмжих" НҮБ-ын нэгдсэн төсөл болон Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хүрээнд хүүхдийн нас, сэтгэл зүйн хөгжлийн онцлогт нийцүүлэн тэдний оролцоог дэмжсэн, сонирхолтой, интерактив байдлаар хүргэх 104 жишиг контент бүтээхэд БМДИ-ийн мэргэжлийн баг, багш нарын боловсруулсан агуулгыг "Монгол Контент" ХХК НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүн Амын Сан болон НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллагын боловсролын багийн оролцоотойгоор бэлтгэж байгаа билээ. 

Цахим орчинд хүүхдүүдийн мэдлэг авахуйц шинэлэг контент болох интерактив хичээлүүдийг econtent.edu.mn сайтад байршуулсан бөгөөд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийгээрэй. Сонирхуулахад, боловсролын тэгш хүртээмжийг бий болгох үүднээс интерактив хичээлүүдийг монгол хэлнээс гадна казах, тува, дохионы хэлийн сонголттойгоор бэлтгэн хүргэж байна. 

Та контентийн сайжруулалттай холбоотой санал хүсэлтээ interactive@mongolcontent.mn хаягаар ирүүлэх боломжтой. 


Сэтгэгдэл
Lhagvadulam
1 сарын өмнө
202.179.21.204
маш ойлгомжтой байсан гоё
Г. Нинжинсүрэн
1 сарын өмнө
203.91.115.53
Хүүхэдээ хөгжүүлье цахим сургалт уу . Миний охин одоо 3 настай
Д.Сарангэрэл
1 сарын өмнө
202.126.89.189
Хөгжим Хүүхдээ ноотоор дуулж сурах бага насны хүүхдийн сонирхол татахуйц нас бие сэтгэхүйн онцлогт тохирсон маш оылгомжтой болсон учир аль ангийн сурагч суралцахад хялбар
Төстэй мэдээ