“Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн талаар онлайн уулзалт  зохион байгууллаа

БМДИ-ээс санаачлан хэрэгжүүлж буй “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн зохион байгуулалтын талаар Аймаг, дүүргийн БСУГ, хэлтсийн удирдлагуудад мэдээлэл өгөх, санал солилцох уулзалтыг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр онлайнаар  зохион байгууллаа. Онлайн уулзалт зөвлөгөөнд БМДИ-ийн удирдлагууд, албаны дарга нар, хөтөлбөрт хамрагдах аймгийн БСУГ-ын дарга нар, ахлах мэргэжилтэн, нийслэлийн 1, 37, 120, Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн захирал менежерүүд оролцсон юм. Уулзалтын эхэнд Сургалтын байгууллагын менежмент, сургуулийн болон сургалтын хөтөлбөр, багшийн арга зүйд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Хамтдаа хөгжье” хөтөлбөрийн талаар захирал Ж.Болормаа товч мэдээлэл өгч Орон нутгийн боловсролын байгууллага, оролцогчдын эрэлт хэрэгцээнд тулгуурласан, оролцоог хангасан, олон талт хамтын ажиллагааны зарчмыг баримтлан сургалт зохион байгуулах тал дээр анхаарч ажиллахыг санууллаа. “Хамтдаа хөгжье” хөтөлбөрт хамтран ажиллахаар олон аймаг сургуулиуд саналаа ирүүлснээс 4 аймаг 4 сургууль хамтран ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл
Зочин
1 сарын өмнө
66.181.161.62
Хамтдаа хөгжье үйл ажиллагаанд хамтран ажилламаар байна. Яаж саналаа өгөх вэ?
Д Сарангэрэл
1 сарын өмнө
202.126.89.189
Хамтдаа хөгжье хөтөлбөрийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа
Төстэй мэдээ