Сургалтын цахим контент удирдлагын системийн талаар танилцууллаа
Өнөөдөр Боловсролын мэдээлэл технологийн төвөөс “Сургалтын цахим контент удирдлагын систем”-ийн талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төвийн удирдлагуудад танилцуулга мэдээлэл хийлээ. Тус системийн хүрээнд боловсролын салбарын мэргэжлийн байгууллагууд багш нартайгаа хамтран цахим жишиг ээлжит хичээлүүдийг боловсруулан байршуулахаар төлөвлөж байгаа бөгөөд өнөөдөр ажлын чиглэл, төлөвлөлтөө хамтран хэлэлцэж, санал солилцлоо.

Сэтгэгдэл
Төстэй мэдээ