Хайгуулын арга (сонсголын бэрхшээл)

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ / УЛААНБААТАР ХОТ

ТУРШЛАГЫН НЭР: Хайгуулын арга (сонсголын бэрхшээл)

БАГШИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ: БЗД-ийн Албан Бус Насан туршийн боловсролын төвийн бага ангийн багш Б.Оюун-Эрдэнэ

ХҮҮХДИЙН БЭРХШЭЭЛ БОЛОН АНГИ НИЙТЭД ҮҮСГЭДЭГ АСУУДЛУУД:

Суралцагч Э-д ажиглалтыг 1 сарын турш хийсэн.Анги нийт дунд асуулт тавиад гар өргүүлэн хариу мэдээллийг авахад ойлгоогүй сонсоогүй гэсэн хариултыг хэд хэдэн удаа өгч байсан.Цээж бичиг бичүүлэхэд байнга хоцорч, зарим авиаг дутуу орхин бичсэн байв.Иймд ганцаарчлан цээж бичиг авахад алдааг дахин давтаж байсан тул харилцан ярилцлага хийв.Ярилцлага хийхэд авиа өнгөний өөрчлөлттэй байсан.Ойлгосон эсэхийг лавлан асуухад огт дуугардаггүй, ярихдаа зарим үгийнхээ төгсгөлийг дутуу хэлдэг. Хөлийн алхаа гишгээ жигд бус байгаа нь илт байв.Биеийн тамирын хичээл дээр сорил авахад шулуун шугамын дагуу алхаж чадахгүй байсан. Хичээлийн нэлээд хоцрогдолтой, зожигдуу.Өөртөө үйлчлэх энгийн чадвар дутмаг. Бие даан сурах чадвар сул. Ажиглалт хийсний дараа тухайн суралцагчийг чихний нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийг асран хамгаалагч нарт нь зөвлөж, эмчийн дүгнэлтээр сонсголын бэрхшээлтэй болох нь тогтоогдсон болно.Онош тодорсон ч сонсголын аппарат авч чадаагүй нь сурахад бэрхшээл үүсэж байна.

ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЗААХ АРГА ЗҮЙН ТОХИРУУЛГА, ҮР ДҮН:

ДЭМЖИХ АРГА 1. Бичих чадвар

7 хоногт цээжээр бичих 3-5 эхийг өгч уншуулж нүдлүүлэх

  • Тухайн эхээс бичихэд хүнд үгсийг түүж үеэр зааглах, авиа үсэг тоолох, холбоо үг, өгүүлбэр зохион бичих дасгалуудыг ажиллуулах
  • Хичээлийн эхний 10 минутад цээж бичиг хийлгэх
  • Алдаж бичсэн үгийг дахин нүдлүүлэх үүднээс дүрмийг тайлбарлан өгч дахин хэд хэдэн мөр бичүүлэх

Өдөр бүр цээж бичиг хийснээр алдаагүй зөв бичих, цэвэр бичих, бусдыг анхааралтай сонсох, хурдан бичих, алдаанаасаа суралцах, алдсан үгээ алдахгүй бичдэг болох, унших чадвар сайжирсан.

ДЭМЖИХ АРГА 2. Унших чадвар

Унших ёстой 5-н сэдвийг өгч, минутын уншлагыг авах

  • Тухайн эх дээр гарч буй хүнд үгийг үеэр зааглан уншуулах
  • Хичээлийн төгсгөлд минутын уншлагыг авах
  • Өдөр бүр уншсан минутыг тэмдэглэн ахицыг гаргаснаар унших чадвар сайжрав.

Багшийн зүгээс хүүхэдтэйгээ ганцаарчлан тулж ажиллах шаардлага гарч ирсэн тул багшаас дараах заах арга зүйд анхаарч ажиллаа.

  • Тайлбартай дасгалын арга
  • Хариу мэдээлэл боловсруулах
  • Тоглоомын төрөл бүрийн арга
  • Судалгааны арга
  • Мэдээлэл боловсруулах арга зүй
  • Ганцаарчлан ажиллах арга
  • Анализ, синтезийн аргыг ашиглан туршлагажиж байна.

ХҮҮХДЭД ГАРСАН ТОДОРХОЙ, ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

Анги хамт олныхоо дунд өөрийгөө бага багаар илэрхийлэх чадварт сурч байна.Мэдээллийг уншаад өөрийн үгээр бусдад тайлбарлах чадвар нэмэгдсэн.Унших, бичих, бодох, сэтгэх, бүтээх чадваруудад багагүй ахиц гарч байна.Бие даан суралцах чадвар эзэмшсэн.Өөртөө үйлчлэх энгийн чадварт маш сайн суралцаж байна.Өөртөө итгэх итгэл нэмэгдсэн.Хичээлдээ явах дуртай болсон.Цаг баримталдаг болов. Мөн өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна.


Сэтгэгдэл
Төстэй мэдээ