
Өнөөдөр захирлын зөвлөл хуралдаж, 10 дахь жилийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт болон Сонголтот сургалтын явц, маргааш зохион байгуулагдах “Теле хичээл ба суралцахуй” ээлжит хэлэлцүүлгийн талаар хэлэлцэж мэдээлэл солилцлоо.
БМДИ-ээс долоо хоног бүрийн Мягмар гарагт “Теле хичээл ба суралцахуй” хэлэлцүүлгийг онлайнаар зохион байгуулж, багш нараа харилцан арга зүй, туршлагаа хуваалцах боломжоор ханган ажиллаж байгаа бөгөөд энэ 7 хоногийн хэлэлцүүлэг маргааш буюу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагаас эхэлнэ. Тус хэлэлцүүлэгт Түүх нийгмийн ухаан, Монгол хэл, уран зохиол, Гадаад хэл, Биеийн тамирын нийт 60 гаруй багш нар онлайнаар оролцох бөгөөд БМДИ-ийн фэйсбүүк хуудсаар шууд лайв хийж бусад багш нарыг мэдээлэл авах боломжоор хангаж ажиллана.
Танд манай байгууллагаас зохион байгуулж байгаа сургалт, үйл ажиллагаатай холбоотой асууж тодруулах зүйл байвал info@itpd.mn цахим шуудан руу захидал бичээрэй.