“ТЕЛЕ ХИЧЭЭЛ БА СУРАЛЦАХУЙ” ээлжит онлайн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

БМДИ-ээс долоо хоног бүрийн мягмар гарагт “ТЕЛЕ ХИЧЭЭЛ БА СУРАЛЦАХУЙ” онлайн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгийг БМДИ-ийн Сургалтын Албанаас удирдан зохион байгуулсан бөгөөд 21 аймаг 9 дүүргийн 7-12-р ангийн 46 багшийн төлөөлөл онлайнаар оролцож арга туршлагаа солилцлоо. Хэлэлцүүлгийг БМДИ-ийн 46.000 дагагчтай фэйсбүүк хуудсаар шууд live хийн бусад багш нарыг мэдээлэл авах боломжоор хангаж ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 34,500 багш үзэж, 330 удаагийн share хийж, олон эерэг сэтгэгдэл, санал ирүүлжээ.

Багш нарын онцлог туршлагаас: 

  1. Булган аймгийн Булган аймгийн Эрдмийн –Өргөө сургуулийн ТНУ-ны багш И.Нэргүй чат групп ашиглан суралцахуйг дэмжин ажиллаж буй туршлагаа хуваалцлаа.
  2. Хэнтий аймгийн Хэрлэн-1 сургуулийн ТНУ-ны багш А.Алтангэрэл сурагчдын хоцрогдлыг арилгах чиглэлээр сургуулийнхаа туршлагыг танилцууллаа.
  3. Орчлон сургуулийн ТНУ-ны багш Ч.Мөнхбаяр цахим болон танхимын хичээлийг хослуулан ашиглаж буй туршлагаа хуваалцлаа.
  4. Гетё сургуулийн ТНУ-ны багш А.Анхбат Google программуудыг цогцоор нь ашиглаж буй сургуулийнхаа болон өөрийн туршлагыг танилцууллаа.
  5. Эрдэнээт хотын 14 дүгээр сургуулийн ТНУ-ны багш О.Эрдэнэболд МХХТ-ийг ашиглан суралцахуйг хөтлөн удирдаж байгаа туршлагаа хуваалцлаа.
  6. Дорноговь аймгийн 3 дугаар сургуулийн ТНУ-ны багш О.Ундармаа анги бүрийн цахим хуудсааар дамжуулан сурагчдад зөвлөгөө өгч ажилласан туршлагаа хуваалцлаа.
  7. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон сургуулийн ТНУ-ны багш Д. Мөнхжаргал хамтран ажиллаж буй туршлагаа хуваалцлаа.
  8. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р сургуулийн Монгол хэлний багш Д.Тунгалагтамир Хөдөөний хүүхдүүдэд теле хичээл, цахим онлайн давтлагуудыг нөхөж үзэх боломжоор хангах үүднээс DDish, Малчин, Sat компанитай хамтран зөвхөн сурагчдын хичээлийг нөхөж үзэх тохиргоог оруулж өгөх, цаашид танхимаар хичээллэх нөхцөлд багш нарын ачааллыг тэнцүүлж ангийн сурагчдыг эцэг эхийн саналаар онлайнаар, танхимаар гэж 2 хуваагаад танхимын хичээлийг хамт онлайнаар зэрэг явуулах зохицуулалт хийх \live\ талаар саналаа хэллээ.
  9. Дархан-Уул аймаг Шинэ алхам сургуулийн МХУЗ, үндэсний бичиг хичээлийн багш Д.Дэлгэрмаа цахим сургалтын үед Microsoft teams программыг сургалтандаа ашигласан ба багш бүр өөрсдийн ордог судлагдахууны теле хичээлийг үзэн, тэмдэглэл хөтөлж, GOOGLE FORM, Microsoft-ын онлайн программуудыг  ашиглан асуулт даалгавар боловсруулан , хичээлүүд бэлтгэн бататгасан, Танхимын сургалтын үед теле хичээлийг сургалтын хэрэглэгдэхүүн болгон сурагчдад  үзүүлж, ойлгоогүй зүйлд нь чиглүүлэх асуултаар дэмжлэг үзүүлэн бичлэгийг давтан үзүүлэх зэргээр ашигласан, цаашид цахим болон танхимын сургалтанд сурагч төвтэй сургалтын аргыг /Тонгоруу сургалтын арга, Хьютагог сургалт/ идэвхтэй хэрэглэхээр суралцаж байгаа туршлагаа хуваалцлаа.
  10. Говьсүмбэр аймаг, Лаборатори тавдугаар сургуулийн Монгол хэлний багш Э.Олонцэцэг даалгавар явуулах арга хэлбэрээ өөрчилж, дуу хоолой бичиж хичээлүүдээ илгээснээр сонирхол нь эрс нэмэгдэж, даалгавар илгээх сурагчдын тоо өмнөхөөс ахиж байсан, хичээлээ улам сонирхолтой болгох үүднээс видео хэлбэрээр бичиж, ангийн болон эцэг эхийн группээр илгээж, хамтран ажилласан, өөрийн теле хичээл үзэж тэмдэглэсэн тэмдэглэлээ хувилж, хөдөө явсан, хөгжлийн онцлог бүхий сурагчдад захидал, шуудангаар илгээж, төв дээр амьдардагт ч интернет орчинд ажиллах боломжгүй сурагчдыг судлан гэрээр нь даалгавар дасгалаа хүргэж өгч ажиллажээ.

Харин Үндэсний бичгийн хичээлээр сурагчдын даалгавар илгээх, гүйцэтгэх, сорил даалгавар ажиллах нь сул байсан учраас дараах аргыг хэрэглэж, сурагчдын идэвх оролцоо сонирхлыг нэмэгдүүлсэн байна.

  • Ухаалаг утсыг ашиглан, Чимээ болон Оюунт апп ашиглахын googlemeet-ээр заасан.
  • Хүүхэд ухаалаг утас эзэмших чадвар нь өндөр учраас өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн маш хурдан цахим орчинд үндэсний бичгээрээ бичиж сурсан. Үе тэнгийн нөхөд нь цахим орчинд үндэсний бичгээр бичиж, олон сайхан зүйр үг, дууны үг, клипэнд хөрвүүлэг хийгээд ирэхлээр бусад сурагчдад эерэгээр нөлөөлж сурах идэвх сонирхлыг нь өдөөж өгч, улам хичээнгүйлэн суралцах болсон тухай туршлагаа хуваалцлаа.

Багш нарын хувьд уулзалт хэлэлцүүлгээр хоорондоо олон сайхан арга туршлагаа солилцож, түгээн дэлгэрүүлж оролцож байгаагаа илэрхийлж байлаа. Дараагийн хэлцүүлэг ирэх долоо хоногийн мягмар гарагт 10 цагт явагдана.

 

 


Сэтгэгдэл
Төстэй мэдээ