I улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааны бэлтгэлийг хангах чиглэлээр онлайн хурал боллоо
БШУЯ-аас өнөөдөр харьяа байгууллагууд болон 21 аймаг, нийслэлийн Боловсролын газруудтай II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааны бэлтгэлийг хангах чиглэлээр онлайн хурал хийж, санал солилцлоо. Онлайн хуралд БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар, Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн дарга Ч.Ганцэцэг, холбогдох мэргэжилтнүүд болон харьяа байгууллагуудын удирдлагууд, аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга, мэргэжилтнүүд оролцлоо. Тус онлайн хуралд БМДИ-ийн Дэд захирал, доктор Д.Энх-Амгалан тус инситутээс зохион байгуулж буй Үндсэн, Сонголтот сургалтууд болон бусад үйл ажиллагаануудын талаар танилцуулж, харилцан санал солилцлоо.

Сэтгэгдэл
Төстэй мэдээ