“Тогтвортой хөгжлийн гүүр” ТББ-тай хамтран ажиллана
Өнөөдөр БМДИ-ийн захирал Ж.Болормаа “Тогтвортой хөгжлийн гүүр” ТББ-ын захирал Д.Өлзийбилэгийг хүлээн авч уулзлаа. Тус байгууллага нь Европын Холбооны Switch-Asia хуванцар хог хаягдлын дахин боловсруулах төслийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиуд, сургалтын төвүүдэд хог хаягдлыг ангилах, тогтвортой хэрэглээг таниулан сурталчлах зорилготой ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд ЕБС, цэцэрлэгийн багш ажилтнуудад хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах болон хог хаягдлыг ангилж хаяснаар ямар их эерэг үр дагаварыг байгаль орчин болон эдийн засагт үзүүлдэг талаар мэдлэг, мэдээлэл түгээх, сурагчдыг хогоо ангилж хаях дадалд сургаж хэвшүүлж, үр нөлөөг танин мэдүүлэх талаар санал солилцож, цаашдын ажлын төлөвлөлтөө хамтран хийхээр боллоо.

Сэтгэгдэл
Төстэй мэдээ