Насан туршдаа сурч боловсрох хэрэгцээ яагаад үүсэв?
Нийтлэл-13
БИД ЯАГААД ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ БОЛОВ?
Бидний амьдралын чанар ажлын хэв шинж өөрчлөгдөж, шинжлэх ухаан техникийн хөгжил улам хурдсаж шинээр бий болох мэргэжил, түүнд шаардагдах ур чадварыг урьдчилан таамаглахад хэцүү цаг үед бид амьдарч байна.
Аж үйлдвэрийн 4 хувьсгал дэлхийд Хиймэл оюун ухаан, Робот, 3D зэрэг олон шинэ технологи нэвтрүүлж үйлдвэр үйлчилгээний олон салбарт нөлөөлж олон тооны ажлын байрны хэв шинжийг өөрчилж эхэллээ. Энэ байдал боловсролын салбарт ч өөрчлөлт авчирлаа. Сурах үйл ажиллагаа сургууль танхимын хүрээнээс хальж, ажлын байр, гэр орон зэрэг янз бүрийн нөхцөлд тасралтгүй явагдах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл хаана ч хэзээ ч идэвхитэй сурах боломжтой болж онолын мэдлэгийг зөвхөн анги танхимд авах боломжтой гэсэн үзэл бодол өөрчлөгдсөн.
Иймд хувь хүн бүрийн онцлогт тохирсон сургалт сурах үйл ажиллагааг дэмжих, хүүхэд бүрийн оюуны чадамж өөр өөр учир БАГШ хүн сурагч нэг бүрийн давуу тал, сул талыг тодорхойлж тэднийг чиглүүлэх үүрэг хүлээнэ.
Тэгэхээр багш нарыг ДАВТАН БЭЛТГЭХ шаардлага гарч ирж, “Багшлахуйгаас – Суралцахуйд” шилжиж байна. Товчоор хэлэхэд багш сурах үйл ажиллагааг дизайн хийдэг найруулж тавьдаг бүтээлч хүн болох, сургалтын явцыг сонирхолтой болгоно гэсэн үг юм.
Тэгэхээр боловсролыг юу гэж тодорхойлох вэ?
Боловсролыг МЭДЭХИЙН тулд суралцахаас гадна ХИЙХИЙН тулд ХҮН БОЛОХЫН тулд ХАМТРАН АМЬДРАХЫН тулд суралцахыг хэлэх бөгөөд энэ 4 зүйлд боловсрол тогтох ёстойг ЮНЕСКО тодорхойлсон.МЭДЭХИЙН тулд суралцах гэдэг нь:
- Насан туршдаа суралцах
- Сурахад суралцах
Ингэхийн тулд идэвхтэй, судалгаа шинжилгээ хийдэг, мэдээлэл мэдлэг олж авч бодол санаа хүч чадлаа төвлөрүүлдэг байхад суралцана.
ХИЙХИЙН тулд суралцах гэдэг нь:
- Практик ур чадвартай байх
- Нийгэм болон сэтгэл зүйн ур чадвар эзэмшүүлэхэд чиглэдэг.
Ийм байхын тулд багаар ажиллах чадвар ,санаачлага гаргах , эрсдэлийг даван туулахад бэлэн байхыг хэлнэ.
ХАМТДАА АМЬДРАХАД суралцах гэдэг нь:
- Яриа хэлэлцээр хийх, бусдыг ойлгох чадварыг хөгжүүлэх
- Мэдрэх хүндэтгэх талархахад суралцах
- Бусадтай харилцан хамааралтай байж хамтарсан ирээдүйг бүтээхэд сургахыг хэлнэ.
ХҮН байх ОРШИН байхад суралцах гэдэг нь:
- Хүн бүрт оршдог авьяас чадварыг хөгжүүлэх бүтээлч сэтгэлгээ иноваци, бие даан бизнес эрхлэх
- Бие даан шийдвэр гаргахад сургах хувийн хөгжил дэвшлийг дэмжихэд чиглэдэг.
"ӨНӨӨДӨР ДЭЛХИЙГ ХАМАРСАН ЦАР ТАХАЛ НЬ ХҮМҮҮС БИДНИЙГ ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА."
НЭГДҮГЭЭРТ: ХҮН ХҮНТЭЙГЭЭ ХАРИЛЦАХ ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХ.
Бие биесээ элдэв янзаар хэлж доромжилж, зүсээ хувирган харьцаж, элдэв янзаар алагчлан гадуурхаж дээр доороо орцгоож байсан хүн төрөлхтөн нэг саванд багтдаг гэдгээ ойлгож ухаарлаа.. Дэлхий дахины нийгмийн хөгжил хамтаараа асуудлаа шийдвэрлэх, хүн хүнээ хүндэтгэх, хүний мөс чанарыг дээдлэх аливаа хүн амьтныг алагчлахгүй байх нь чухал гэдэг ойлголт өглөө....
ХОЁРДУГААРТ: ХҮН БАЙГАЛЬТАЙ ХАРИЛЦАХ ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХ.
Хүн төрөлхтөн эх дэлхийтэйгээ буруу харьцаж байгаль эхдээ хор хөнөөл учруулж, орчин үеийн технологийн шийдэл нь эргээд нийгмээ байгаль дэлхийгээ сөнөөдгийг бидэнд харууллаа. Хүн төрөлхтөн өөрсдийн соёл иргэншлээ хамгаалах, амьдралын эх үүсвэр болсон зүйлийнхээ эсрэг чиглэсэн сэтгэлгээ шийдлүүдээс татгалзаж БҮХ ЗҮЙЛ АМЬД гэж үзэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах шинэлэг хандлага төлөвшүүлэх энэ байдлыг боловсролоор дамжуулан хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй бий болж байна...
ГУРАВДУГААРТ: МЭДЭЭЛЭЛ, МЭДЛЭГИЙН ДАРАНГУЙЛАЛД ӨРТӨХ ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХ.
Нам улс төрийн талцал,шашины элдэв урсгал гэр бүлийн доторх уур амьсгал эв нэгдлийг муутгаж эцэг эх ах дүү садан холдож, ураг удмаас илүү хайрладаг ХҮЧ бий гэж хуурамч номлолд автаж хөдөө орон нутаг,захын дүүрэг хороололд гадны сүм хийд олон болж телевиз нийгмийн сүлжээ өсвөр хойч үеийнхний тархи толгойд сургалтын хөтөлбөрөөс илүү нөлөөлж байна. Хатуухан хэлэхэд бидний ирээдүйн алсын хараа, амьдралын зорилгыг бид биш гадны номлогчид зурж залж байна.
Иймд төр засаг боловсролын байгууллага гэр бүл бүгд мэдээлэл,мэдлэгийн дарангуйллаас үр хүүхэд ойр дотны хүмүүсээ хамгаалах тал дээр хандлагаа өөрчлөх цаг болсон.
ДӨРӨВДҮГЭЭРТ: ХҮНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ХАНДЛАГЫГ ӨӨРЧЛӨХ.
Өнөөдөр нэг хэсэг нь тасралтгүй ашиг олох эд хөрөнгөтэй болох мөнгө өсгөх шуналд автсан. Нөгөө хэсэг нь байнга худалдан авч сэтгэлийн хомхой хэвшилтэй болсон. Өөрөөр хэлбэл нэг нь хямдрал зарлаж, нөгөөх нь хямдарсныг худалдан авдаг ийм хэлхээ сүлжээ дэлхийгээр дүүрэн байна. 40 цамцтай байж 41 дэх цамцыг хямдралаар авч л байдаг дон хэвшилтэй болсон...Жишээ нь : Үндэстэн дамнасан супермаркет, хайпермаркетын сүлжээ дэлхийгээр нэг тарж, үндэсний орон нутгийн үйлдвэрлэл үйлчилгээг үнэгүйдүүлж зохиомол өнгө үзэмж, хиймэл амт үнэрээрээ донтуулж түүнийгээ хэрэглэж байж таашаал авдаг сэтгэлийн донтой хэрэглэгч олонтой болсон. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж эко, органик үндэсний уламжлалт чанартай бүтээгдэхүүнээ хэрэглэх шаардлага бидэнд тулгарч байна.
ТАВДУГААРТ: БАЯЛАГ БҮТЭЭХ,ХУВААРИЛАХ ХАНДЛАГЫГ ӨӨРЧЛӨХ.
Цар тахал бидэнд ашиг хонжоо хайсан нийгмийн хор уршиг юунд хүргэдгийг сайн ойлгуулж өгсөн. Жнь: өндөр үзүүлэлттэй гар утаснууд, iphone 12, Samsung s20 өргөн хэрэглээний авто машинууд нь тогтвортой хөгжил гэхээсээ илүү дэлхийг бүрхсэн ашиг хонжооны гинжин хэлхээс үүсгэж өнөөгийн дэлхийг өвчин тахалаас илүү хэрчихсэн.Тэхээр цар тахал бидэнд ашиг орлого багатай ч гэсэн тогтвортой хөгжлийг баримжаалсан замаар явахыг зааж өгсөн..
Дэлхий дахиныг нөмөрсөн цар тахал хүний хэрэгцээ хэрэглээ хэмжээ хязгаараас хэтэрч байна гэдгийг анхааруулж хэв загварт орсон байдлаасаа ангижрахыг сануулж өглөө...Бидэнд цаашдаа...
“МЭДЛЭГ БОЛОВСРОЛ БҮХ НИЙТИЙН БАЯЛАГ” болох нөхцөл бүрдэж, дэлхийн хэмжээний мэдлэг ур чадварыг залуу үеийнхэн маань эх орондоо олж авах бололцоо нээгдэх болно. Ийм нөхцөл байдал үүссэн цаг үед боловсролын салбарын эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр улс орон даяар Боловсролын ерөнхий хуулийн хэлэлцүүлэг санал асуулга амжилттай явагдаж,боловсролын талаар эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ихээхэн ажил өрнөж байна.
Төстэй мэдээ