
Өнөөдөр захирлын зөвлөл онлайнаар хуралдаж, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорионы дэглэм тогтоосон үед цахимаар зохион байгуулж байгаа сургалтуудын явц, 21 аймаг, 9 дүүргийн БСУГ, хэлтэстэй хийх онлайн хурлын бэлтгэл, зохион байгуулалт болон цаашид анхаарах зүйлүүдийн талаар хэлэлцлээ. 01 сарын 15-нд эхэлсэн 10 дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтны цахим болон вебинар сургалт үргэлжилж байгаа бөгөөд нийт 1838 багш хамрагдаж байна. Харин 5 дахь жилийн цахим сургалтын курс сонголт өнөөдрөөс эхэлсэн бөгөөд цахим сургалт нь 03 сарын 01-ний өдрөөс албан ёсоор эхэлнэ. Танд манай байгууллагаас зохион байгуулж байгаа сургалт, үйл ажиллагаатай холбоотой асууж тодруулах зүйл байвал info@itpd.mn цахим шуудан руу захидал бичээрэй.