Аймаг дүүргийн Боловсрол, соёл урлагийн газар хэлтсүүдтэй онлайн хурал хийлээ
Өнөөдөр БМДИ-ээс 21 аймгийн БСУГ, нийслэлийн 9 дүүргийн Боловсролын хэлтэстэй онлайн хурал хийлээ. Хуралд БМДИ-ийн захирал Ж.Болормаа, дэд захирал Д.Энх-Амгалан, албаны дарга нар болон аймаг, дүүргийн БСУГ, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүд нийт 81 хүн оролцлоо.
Хурлаар “Чадварлаг багш” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийх ажлуудын товч танилцуулга, 2020 оны “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн үнэмлэхүүд олгох тухай, 1-2 дугаар сард зохион байгуулагдаж байгаа 10 дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын явц, 5 дахь жилийн үндсэн сургалтын курс сонголтын явц байдал болон цаашид зохион байгуулах сургалт, үйл ажиллагаануудын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Мөн “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр аймаг, дүүргийн БСУГ, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүдэд 02 дугаар сарын 17-ны 10 цагт онлайн сургалт зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.
Танд манай байгууллагаас зохион байгуулж байгаа сургалт, үйл ажиллагаатай холбоотой асууж тодруулах зүйл байвал info@itpd.mn цахим шуудан руу захидал бичээрэй.
Төстэй мэдээ