Их, дээд сургуулийн багш нарын дунд SCIENCE” цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа
Өнөөдөр Дээд боловсролын багшийн хөгжлийн албанаас "Их, дээд сургуулийн багшид ментор ба ментийгийн ойлголтыг бий болгох нь" сэдэвт ээлжит “SCIENCE” цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн хүрээнд АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхмийн эрхлэгч, доктор, профессор С.Наранчимэг “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд хэрэгжсэн “Суралцахуйн увидас” төслийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, доктор, дэд профессор Д. Солонго “Ментийгээс ментор болсон нь” сэдвээр өөрийн туршлагаа хуваалцан, багш нарын сонирхсон асуултуудад тус тус хариуллаа.
Тус хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн 600 гаруй багш бүртгүүлсэн бөгөөд хэлэлцүүлгийг “Google meet” программ ашиглан зохион байгуулсны зэрэгцээ “Их дээд сургуулийн профессор багш нар” фэйсбүүк групп-т Live-аар шууд дамжууллаа.
Хэлэлцүүлэгт Google meet болон Live-аар оролцогчдын санал, асуултыг падлетийн линк-ээр хүлээн авч, санал солилцож, туршлага хуваалцлаа.
Цахим хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон нийт багш нартаа баярлалаа.
Төстэй мэдээ