Аймгуудын БСУГ-ын дарга, мэргэжилтнүүдэд цахим сургалт зохион байгуулна
Өнөөдөр захирлын зөвлөл хуралдаж, өмнө 7 хоногт хийсэн болон энэ 7 хоногт хийж буй ажлуудын явц, үр дүнгээ хэлэлцлээ. Энэ 7 хоногт БШУЯ-аас 2020-2021 оны хичээлийн жилийн II улирлын танхимын хичээл, сургалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд 21 аймгийн БСУГ-ын газрын дарга, мэргэжилтнүүдэд 02 сарын 25-ны өдөр цахим сургалт зохион байгуулах бөгөөд сургалтын хөтөлбөр боловсруулах, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр яам болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Тус сургалтын эхэнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын салбарт хэрэгжүүлэх бодлого, чиглэл”-ээ танилцуулах бөгөөд сургалтаар өндөржүүлсэн бэлэн байдлын үед танхимын хичээл сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, цэцэрлэг, сургуулийн орчинд халдварт өвчнөөс сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээ, энэ чиглэлээр гарсан Улсын Онцгой комисс, Засгийн газрын тогтоол шийдвэр болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг танилцуулах, орон нутгийн онцлогт тулгуурлан бэлтгэл ажлын зохион байгуулалтаа хангахад чиглэл, зөвлөмжөөр хангах юм.

Сэтгэгдэл
Төстэй мэдээ