“Элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх” сэдэвт туршлага солилцох онлайн хэлэлцүүлэг боллоо

Монгол хэл, уран зохиолын багш нарын дунд "Элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх” сэдэвт туршлага солилцох онлайн хэлэлцүүлэг 2 сарын 25 өдөр болж өнгөрлөө.  Тус үйл ажиллагаанд БҮТ-ийн мэргэжилтэн С.Болдсайхан монгол хэлний “ЭЕШ-ийн сурагчдын гүйцэтгэлд хийсэн дүн шинжилгээ”, МУБИС-ийн багш Д.Эрдэнэсан “Монгол хэлний хичээлээр сурагчдыг хөгжүүлэх нь” сэдвээр мэдээлэл хийж, зөвлөх багш Б.Батчимэг (23 дугаар сургууль), Б.Болортоль (23 дугаар сургууль), Д.Атарцэцэг (Сэлэнгэ аймаг), Д.Юнрэндорж (Завхан аймаг) нар шалгалтад хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өгч, сурагчид нь ЭЕШ-д 800 оноо авсан багш нар арга туршлагаа солилцлоо. Нийт 8 цаг үргэлжилсэн онлайн хэлэлцүүлэгт БСГ-ын мэргэжилтэн нар болон 12 дугаар ангид хичээл орж буй багш нар идэвхтэй оролцлоо.

ЭЕШ-д сурагчдаа хэрхэн бэлтгэдэг арга туршлагаа хуваалцсан багш нар (Сурагчид нь 800 оноо авсан)

  • Г.Ганбаяр Нийслэлийн 24 -р сургууль
  • Г.Чулуунцэцэг Говь-Алтай
  • Х.Тамир Орхон
  • Н.Чимгээ Дорнод
  • Ц.Ариунтунгалаг Увс
  • С.Ариунгэрэл Увс
  • Э.Ариунтунгалаг Булган
  • Л.Буяннэмэх Архангай
  • Х.Уранцэцэг Баянхонгор
  • И.Дуламсүрэн Төв
  • С.Дорждуламрагчаа
  • А.Тунгалагтамир Өмнөговь
  • Н.Бат-Өлзий Нийслэл
  • С.Алтанцэцэг Нийслэл
Төстэй мэдээ