Аймгуудын БСУГ-ын дарга, мэргэжилтнүүдэд цахим сургалт зохион байгуулж байна
Өнөөдөр БШУЯ-аас 2020-2021 оны хичээлийн жилийн II улирлын танхимын хичээл, сургалтыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд 21 аймгийн БСУГ-ын газрын дарга, мэргэжилтнүүдэд цахим сургалт зохион байгуулж байна. Тус сургалтыг БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр нээж, хичээл, сургалтын үйл ажиллагааг нээхэд анхаарах зүйлүүдийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд сургалтаар өндөржүүлсэн бэлэн байдлын үед танхимын хичээл сургалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, цэцэрлэг, сургуулийн орчинд халдварт өвчнөөс сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээ, энэ чиглэлээр гарсан Улсын Онцгой комисс, Засгийн газрын тогтоол шийдвэр болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг танилцуулах, орон нутгийн онцлогт тулгуурлан бэлтгэл ажлын зохион байгуулалтаа хангахад чиглэл, зөвлөмжөөр хангах юм.
 
Төстэй мэдээ