Багш гэж хэн бэ? Орчин үеийн багшид ямар чадвар шаардагдаж байна вэ?
 
Хүнийг Байгал ба Нийгмийн бүтээгдэхүүн гэж үзвэл нийгмийн бүтээгдэхүүний эхийг тавигч нь БАГШ юм.
Багш хүний ҮНДСЭН АЖИЛ:
 Сурагчдад мэдлэг, чадвар, амьдрах ухаан, төлөвшил олгож өв тэгш иргэн болгон төлөвшүүлэх юм.
Иймд БАГШ:
• Мэдлэгтэй байх
• Бэлтгэлтэй байх
• Аргатай байх харилцаа хандлага зөв байх
Харин БИЧИГ баримт нь:
• Сурган хүмүүжүүлэх тэмдэглэл
• Журнал
• Хичээлийн бэлтгэл
• Хөтөлбөр
• Хэрэглэгдэхүүн
• хувийн хэрэг
• Судалгаатай байх хэрэгтэй.
НӨГӨӨ ТАЛААС САЙН БАГШ БОЛ САЙН СОНСОГЧ, САЙН АЖИГЛАГЧ БАЙХ ЁСТОЙ.
Багш сурагчидтайгаа харилцахдаа БАРИМТЛАХ ЗАРЧИМ:
• Шийдэмгий байх
• Хичээл заахдаа аль болох суухгүй байх
• Сурагчдын эерэг хөдөлгөөн, хандлага, зан араншинг дэмжих
• Сурагчдад ангидаа өөрийн бодол санаагаа зохих төвшинд илэрхийлэх ярих, ярилцах, чөлөөтэй байх боломж олгох
• Ангидаа багш өөрөө үүрэг хариуцлагатай байх
• Сурагчдыг өөр шигээ байлгах гэж оролдохгүй байх
• Сурагчдыг хамт олных нь өмнө шүүмжлэхгүй байх
• Сурагчдад зүрх сэтгэлийн боловсрол ,хүн байх ухааныг олгох дээрх зарчмуудыг баримтлан ажиллах хэрэгтэй.
Ийм байхын тулд багш өөрөө мэргэжлийн өндөр мэдлэг чадвартай, тасралтгүй хөгждөг харилцааны зөөлөн ур чадвар эзэмшсэн СУРАХ СУРГАХЫН ухаанд суралцсан байх хамгийн гол нь шавь нараа хайрлаж хүндэтгэдэг мэдлэг чадвар амьдрах ухааныг хялбархан энгийн байдлаар сонирхолтой мэдлэг бүтээлгэсэн арга замаар сургадаг хүнийг л жинхэнэ БАГШ гэнэ. Нөгөө талаас тогтмол сайн үйл ажиллагааг багшийн ажил гэж ойлгож болно.
Дэлхий нийтийг хамарсан цар тахал боловсролын салбарт ажиллаж байгаа бидний ажлын хэв шинж, амьдралд нөлөөлж боловсролын салбарын хандлага үзэл баримтлалд мөн сурах, сургах үйл ажиллагаанд өөрчлөлт авчирч технологийн шинэчлэлд эрчимтэй нэвтэрч ирээдүй нь тодорхойгүй хурдтай цаг үед БАГШ БИД НАР ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИХ ХӨГЖИЛ ШААРДЛАГАТАЙ БОЛЖ ИРЖ БАЙНА.
Багш мэдлэгийн эх үүсвэр, мэдлэг дамжуулагч байхаа больж хүүхэд бүрийн онцлогт тохируулан сургаж, судалж таньж авьяасыг нь олж чиглүүлж хөгжүүлж ажиллах цаг үе ирээд байна.Өөрөөр хэлбэл НИЙТ ХҮҮХЭД гэдэг ойлголтоос ХҮҮХЭД БҮР гэсэн зарчмыг баримталж багш зааж сургадаг дагадаг уламжлалт арга өөрчлөгдсөн.
ӨНӨӨ ЦАГИЙН ХҮҮХДИЙГ:
• Өөрөө хийх хүсэл сонирхлыг нь хөгжүүлэх
• Өөртөө итгэх итгэлд суралцуулах
• Хүсэл эрмэлзэлтэй болгож хөгжүүлэх чухал болсон энэ цаг үед
ОРЧИН ҮЕИЙН БАГШ:
• Оюуны чиглүүлэгч
• Харилцааны менежер
• Сэтгэл зүйн зөвлөгч байхыг цаг үе биднээс шаардаж байна..
Бид эзэмшиж амжаагүй байхад мэдлэг хоцордог эрин зуунд амьдарч байна.
Уламжлалт тогтолцооны үед аав ээж, ахмад настны зөвлөгөө хүний сайн сайхан зан чанараас суралцаж, хорвоо ертөнцийг таньж мэдэхэд чиглэж ертөнцийг үзэх үзэл бодол төлөвшдөг байсан бол энэ цаг үед ЭХЛЭЭД ӨӨРИЙГӨӨ ОЛЖ хүсэл сонирхол дуртай зүйлээ эрж хайн хүссэн амьдралаа бүтээдэг болсон.
МУУ СУРАГЧ ГЭЖ БАЙХГҮЙ СОНИРХДОГГҮЙ ХҮҮХЭД ГЭЖ БАЙДАГ. Үүний гол шалтгаан нь аав, ээж, багшийн харилцаа хандлага гэр бүлийн орчин тэдний хүүхэддээ хандах хандлага итгэлцэл,ойлгож мэдрэх хүмүүжүүлэх арга барилаас шалтгаалж байна. Юунаас болж яагаад хүүхэд маань сонирхохгүй байна юу хүсээд, юу чаддаг ямар авьяастай вэ? гэдгийг нь судалж сэтгэлийг нь таньж чадвал хүүхэд нээлттэй байж оюун ухаан нь муу ажиллаад байгаа шалтгаанаа хэлнэ. Оюун бодол нь хүрэхгүй муу байгааг олж илрүүлдэг ОЮУНЫ ЧИГЛҮҮЛЭГЧ НЬ БАГШ байх ёстой...
ГЭТЭЛ ихэнх багш, аав ээжүүд хүүхдийн дургүй сонирхолгүй зүйлийг зааж хийлгэх гэснээс болж түр зуур худлаа хийж цээжилчихээд мартчихдаг. Гэтэл хийж чадахгүй байгаа хүүхдийг асуудлаа шийдэх аргад суралцуулахын оронд өөрийг нь багшийг нь буруутгадаг эцэг эх асран хамгаалагч нар бодох хэрэгтэй. АСУУДЛЫГ ШИЙДЭЖ БАЙЖ АМЬДРАЛД СУРАЛЦДАГ.
Багш хүн хүүхдэд сурах хүсэл тэмүүлэл мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалдаг урам зориг өгдөг чиглүүлдэг ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР байх ёстой. Хүүхэд өөрийгөө үнэлүүлэх магтуулах дүгнүүлэх дуртай. Хүүхдийг хамт олон дотны хүнийх нь дэргэд гомдоох муулах үнэ цэнэгүй болгохгүй байх нөгөө талаар хэт өөрийгөө магтах онгирох бардам зан гаргах зэрэг сэтгэл зүйн процессыг нь мэдэрч баярлах гутрах сэтгэл хөдлөлийг нь анзаарч харилцаан дээр нь анхаарах хэрэгтэй. ИЙМД:
БАГШ СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГЧ байх ёстой. Хүүхэд бүр харилцан адилгүй бага ч болов сайжирч л байвал үр дүн гарч байна гэж харж бие даасан бүтээлч байдлыг дэмждэг тэдний дотны итгэл хүлээж өөрийгөө олоход нь тусалдаг хүн нь багш байх юм.
Тэгэхээр багш сурагч эцэг эх бид бүгд бүгдээрээ ...Амьдралд бэлэн зүйл гэж огт байхгүй бүгдийг тэмцэж тэвчиж олж авдаг, алдаа оноо биднийг хүчирхэг болгодог гэдгийг ойлгож дор бүрнээ хичээж амьдрах хэрэгтэй..Үүнд л амьд явах амьдрахын сайхан оршдог ...
Хүмүүсийн дунд эрхэм болон амьдралыг нь чиглүүлэгч болсон сайхан үгээр нийтлэлээ өндөрлөе. - Үгээ олж хэлнэ гэдэг БОЛОВСРОЛ -Цагаа олж хэлнэ гэдэг МЭДЛЭГ -Ер нь хэлэх үү болих уу гэдэгээ мэдэх нь УХААН юм.
Төстэй мэдээ