БШУ-ны сайд Л.Энх-Амгалан БМДИ-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Өнөөдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Багшийн хөгжлийн ордонд ажиллаж, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Боловсролын хүрээлэн зэрэг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан эдгээр байгууллагуудын арга зүйчид, эрдэмтэн, судлаачидтай уулзаж санал солилцлоо. Уулзалтын үеэр БМДИ-ийн захирал Ж.Болормаа багшийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагаанууд, түүний үр дүн, тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулсан бөгөөд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дараах асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо. Үүнд:
☆ Тус институтийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой шинэчлэх шаардлагатай дүрэм, журмуудыг яаралтай батлуулах
☆ Арга зүйчдийн цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлэх
☆ Цахим орчинд багшийн хөгжлийг дэмжих сургалт, олон талт үйл ажиллагааг зохион байгуулах тоног төхөөрөмжийг сайжруулах, программ хангамжийн хүчин чадлыг өргөжүүлэх
☆ Багшийн ажлын байранд очиж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхэд арга зүйчдийн зорчих тээврийн хэрэгслийн аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангах
Төстэй мэдээ