БШУ-ны сайд Л.Энх-Амгалан салбарын харьяа байгууллагуудтай хийсэн уулзалтын үр дүн гарч эхэллээ
2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Багшийн хөгжлийн ордонд ажиллаж харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан байгууллагуудын арга зүйчид, эрдэмтэн, судлаачидтай уулзаж санал солилцон ажлын байрны тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгөхөө илэрхийлсэн билээ. Энэ уулзалтын үр дүн эхнээсээ ажил хэрэг болж цахим орчинд багшийн хөгжлийг дэмжих сургалт, олон талт үйл ажиллагааг зохион байгуулах тоног төхөөрөмжийг сайжруулах, программ хангамжийн хүчин чадлыг өргөжүүлэх ажлыг шийдвэрлэх ажлын хүрээнд өнөөдөр БМДИ-ийн бүх арга зүйчдэд суурин компьютер хүлээлгэн өглөө.
Төстэй мэдээ