Хүүхэд хамгаалалд та өөрийн хувь нэмрээ хэрхэн оруулж байна вэ?

Хүүхэд хамгаалал

Хүүхэд хамгааллын тухай ойлголт

Хүүхдийн язгуур эрх ашиг, хүүхэдтэй хамааралтай бүхий л асуудалд хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд авч үзэх ёстой.

Хүүхэд гэж хэн бэ?

НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай Монгол Улсын хуулинд “18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ” гэж тодорхойлжээ.

Хүүхэд хамгаалалд та өөрийн хувь нэмрээ хэрхэн оруулж байна вэ?

Хүүхэд боловсролын харилцаанд оролцогч, онцгой эрх эдлэгч этгээд юм. Хүүхэд бүр хүчирхийлэл, дарамт, мөлжлөг, үл хайхрах байдлаас хамгаалагдах эрхтэй. Тэд нас, бие, сэтгэц, амьдралын онцлог байдлын улмаас эрсдэлд өртөх магадлал өндөр байдаг. Хүүхдийн хамгийн их цагаа өнгөрөөдөг газар нь сургууль, цэцэрлэг байдаг тул багш сурган хүмүүжүүлэгчид нь бусад мэргэжилтнээс илүүтэй хүүхэдтэй хамгийн ойр, харилцаатай ажилладаг хүмүүс. Багш нарын үүрэг нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үл хайхрах явдлын эсрэг хариу арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэхэд мэдээллээр хангах, тухайн мэдээллийг түгээх явдал юм. Хүүхэд хамгаалал нь нийгмийн бүх орчинд хүүхэд бүрийг үл хайхрах байдал, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэрээс, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх зорилготой олон талт, цогц, мэргэшсэн үйл ажиллагаанаас бүрдэнэ. Сургалтын байгууллагын багш ажилтнууд олон арга замаар хүүхдийн сайн сайхан байдлыг хангахын төлөө хувь нэмрээ оруулдаг. Хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах эхний алхам бол ойлголт мэдлэгтэй байх явдал юм. Хүүхэд хамгаалал нь хүүхдийн бүх эрхийн хамгаалал биш2 бөгөөд өөрөөр хэлбэл, хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, боловсрол эзэмших, хамгаалуулах, нийгмийн суурь үйлчилгээг хүртэх зэрэг эрхүүдийг хамгаалах тухай ойлголт юм. Хүүхэд хамгаалал нь нийгмийн хамгаалал бус өөрөөр хэлбэл, нийгмийн хамгаалал нь амьдралын наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа хүн амын бүлэгт учирч буй эрсдэлийг даван туулахад нь туслахад чиглэсэн бэлэн мөнгөний болон бусад хэлбэрийн үйлчилгээ тусламж юм. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 19 дүгээр зүйлд “Эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, хүүхдийг асран халамжилж байгаа бусад хүн хүүхдийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зүй бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албадан хөдөлмөрлүүлэх буюу бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор хууль тогтоох, захиргааны, нийгмийн болон гэгээрлийн бүхий л шаардлагатай арга хэмжээ авна” хэмээжээ. Халамжийн үйлчилгээ хангалттай үзүүлдэг. Энэ нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл үгүй болно гэсэн үг биш ээ. Хүүхэд хамгааллын асуудал ньхүүхэд, гэр бүлийн аюулгүй, сайн сайхан байдлыг хангах, улмаар нийгмийн сайн сайхан байдлыг илтгэх чухал зүйл гэдгийг судлаачид онцлон тэмдэглэж байна Монгол улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6-р зүйлд “Боловсролын орчин дах хүүхэд хамгаалал” тусгай бүлэг байдаг. Та энэ талаар судалсан уу? Дараах үнэлгээний хуудсаар хүүхэд хамгааллын үйл ажиллагааг зохион байгуулж буй байдлаар дүгнээрэй.

Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр та хэрхэн ажилладаг вэ? Тийм Үгүй

1 Танай сургууль, цэцэрлэг хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө гарган, мөрдөж ажилладаг уу?

2 Та эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн, илрүүлсэн тохиолдол байгаа юу?

3 Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар хуулиар үүрэг хүлээсэн оролцогч талуудад мэдэгдсэн үү?

4 Хүүхэд бүрийг бие махбодын шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил санаачлан хийсэн үү?

5 Хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх талаар та багаар хамтран ажиллаж байсан уу?

6 Та хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргаас эзэмшиж, эцэг эх, асран хамгаалагчид түгээн дэлгэрүүлж байсан уу?

7 Та хүүхдийн эрсдэлийн шалтгаан нөхцөлийг нийгэм, сургууль, гэр бүл, хувийн зан төлөвтэй уялдуулан судалж байсан уу?

8 Та хүүхэд-хүүхдийн хоорондын харилцаанд анхаарч, нөхөрсөг бус харилцаа, маргаан, зөрчил илэрвэл эвлэрүүлэх, зохицуулах, гэр бүлд нь мэдэгдэх зэргээр урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах, аль ч тохиолдолд шийтгэлийн арга хэрэглэхгүй байх арга замыг эрэлхийлдэг үү?

9 Та хүүхдэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгч байсан уу?

10 Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд анхаарч, мэргэжлийн байгууллагатай хамтран ажилладаг уу?

11 Хүүхдийг согтуурах, амиа хорлох сэдэл төрөх, мансуурах, донтох байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах талаар та тодорхой, үр дүнтэй ажил хийж байсан уу?

12 Цахим орчны зохистой хэрэглээний талаар сургалт сурталчилгаа явуулах, хүүхдийг цахим гадуурхалтад өртүүлэхгүй байх талаар анхаардаг уу?

13 Багшийн ёс зүйн дүрмийг мөрдөн ажилладаг уу?

Хүүхэд хамгаалах нь зөвхөн нийгмийн ажилтан, эсвэл анги удирдсан багш, цагдаа, мэргэжлийн хүмүүсийн үйл ажиллагаагаар хэрэгжинэ гэж ойлговол тун өрөөсгөл юм. Тухайлбал багш та хүүхэд хамгаалалд дараах үүрэг оролцоотой. Үүнд:

Хүүхэдтэй ажилладаг хүн бүр хүүхдийг хэрхэн хамгаалах талаар мэддэг байх ёстой. Хүүхдийг хамгаалах явдал нь зөвхөн хувь хүний асуудал биш бөгөөд энэ нь олон нийтийн зайлшгүй анхаарах шаардлагатай асуудал мөн. Хүүхэд хамгааллын үйлчилгээг хүүхэд бүрд хүргэх замаар аюулгүй орчинд хүүхэд эсэн мэнд амьдрах, сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох эрхийг ханган биелүүлэх нь хүүхдийн эрхийг дээдлэгч бүх улсын засгийн газар, олон нийт, эцэг эх, асран хамгаалагчдын нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага юм. Боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг зөвхөн сургуулийн орчин гэдгээр харж болохгүй юм. Гэр бүлийн таагүй харилцаа, хүчирхийллээс шалтгаалан хүүхэд, гэрээсээ дайжих, төрөл садан, түр хамгаалах байранд амьдрах хичээл таслах, сурлага муудах зэрэг хүүхдээс өөрөөс нь шалтгаалахгүй хүчин зүйлсээс болж сөрөг үзэгдлийн золиос, сургууль, анги хамт олноосоо хөндийрөх тохиолдол байдаг. Энэ байдлыг сургалтын байгууллагын багш ажилтан таньж, илрүүлэх, хүүхэд, гэр бүлтэй ярилцаж, шалтгаан нөхцөлийг тодруулах, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн судалгаанд оруулах хэрэгтэй. Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь хүүхэдтэй зүй бус харилцах явдлыг таслан зогсоох, хянах, түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн цогц арга хэмжээ юм. Хүүхдийн хөгжлийг дэмжиж, зан үйлийн өөрчлөлтийг ажиглаж байдаг анги удирдсан багш, багш, нийгмийн ажилтан, эмч, сэтгэлзүйч, захиргааны болон сургалтыг дэмжих ажилтнууд бүгд хүүхдэд туслах боловсролын багийн салшгүй мэргэжилтнүүд юм. “Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэж эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй, эсхүл гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг хэлнэ. (Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.1) Хүүхэдтэй зүй бус харилцах эрсдэл бага хэдий ч нийгэм- эдийн засгийн дарамт, хүндрэлтэй, асуудалтай нөхцөлд амьдарч байгаа хүүхэд гэр бүл, олон нийтэд чиглэсэн урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлэх шаардлагатай. Багш сурган хүмүүжүүлэгчид хүүхдийн эсрэг хүчирхийлийг бий болгодог эрсдэлт болон хамгааллын хүчин зүйлсүүдийн талаар ойлголт сайтай байх нь хүүхэд, гэр бүлтэй ажиллахад ихээхэн тус нэмэр болдог.

Төстэй мэдээ