Ирэх 8 дугаар сард нийт багш нарт зориулсан "Сурагчдын хоцрогдлыг нөхөх, арилгахад дэмжлэг үзүүлэх" сургалт зохион байгуулна

Захирлын зөвлөлийн өнөөдрийн хурлаар өнгөрсөн долоо хоногт төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэл, нэмэлтээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний талаар алба, хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ. Энэ хурлаар "Сурагчдын хоцрогдлыг нөхөх, арилгахад дэмжлэг үзүүлэх" төлөвлөгөөний дагуу 8-р сард явагдах нийт багш нарт зориулсан сургалтын бэлтгэл хангах талаар, “Багшийн судалгааны чадавхыг хөгжүүлэх нь" 5 модуль сургалтын тайлан боловсруулах талаар, "Хандлага заах ба үнэлэх арга зүй" нээлттэй цахим хэлэлцүүлэг зохион байгуулах талаар, "Төсөлд суурилж суралцахуй: Ментор ба ментий сургалт" үргэлжлүүлэн зохион байгуулах зэрэг ажлуудаа ярилцаж цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.

Төстэй мэдээ