Их, дээд сургуулийн багш нарт зориулан “ХАНДЛАГА ЗААХ БА ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙ” хэлэлцүүлэг зохион байгууллаа
Өнөөдөр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албанаас их, дээд сургуулийн багш нарт зориулан сар бүр зохион байгуулдаг SCIENCE хэлэлцүүлгийн энэ удаагийн цувралыг АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор, профессор С.Наранчимэгтэй хамтран "Хандлага заах ба үнэлэх арга зүй" сэдвийн хүрээнд цахимаар зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Монгол улсын төрийн болон хувийн өмчийн 19 их, дээд сургууль, боловсролын салбарын мэргэжлийн байгууллагын 40 багш Microsoft Teams-ээр, 394 багш шууд лайв холболтоор оролцож, хандлагын онол, хандлага заах ба үнэлэх аргуудын талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлж, харилцан санал солилцлоо.
Дээд боловсролын багшийн хөгжлийн албанаас 2021 эхний хагас жилд цувралаар 5 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж нийт 1800 гаруй багшийг хамруулж, профессор багш нарыг судалгаа, туршлагаа түгээх, харилцан туршлага солилцох боломж олгосон байна.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг удирдсан Анагаах ухааны доктор, профессор С.Наранчимэг багшдаа болон хэлэлцүүлэгт оролцсон, санал солилцсон нийт багш нартаа #БАЯРЛАЛАА
Төстэй мэдээ