Төслийн хүрээнд хэрэгжиж буй ажлын явц үр дүнг хэлэлцлээ

БМДИ-ийн удирдлагууд 2021 оны 6 сарын 15 ны өдөр ЭЗХҮБЧХС төслийн хүрээнд БМДИ-д хэрэгжиж байгаа ажлын явц, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар төслийн мэргэжилтэн төслийн зохицуулагч Б.Хишигбаяр болон холбогдох мэргэжилтнүүтэй онлайнаар уулзалт хийж, санал солилцлоо.

Уулзалтаар сургуульд суурилсан менежментийн сургалтын явц, БМДИ-ийн арга зүйчдэд зориулсан сургалт, Сурагч төвтэй, оролцоонд суурилсан, тэгш хамруулах идэвхтэй сургалтын модуль боловсруулж буй явц, БУ-ны багш нарт зориулсан цахим сургалтын модуль боловсруулж буй явц, Онлайн платформ хөгжүүлэлтийн явц, сургалтын төлөвлөгөө болон байгууллага дээр хэрэгжиж буй төслүүдийн үр дүнгийн талаар ярилцлаа. Онлайн уулзалтад БМДИ-ийн захирал Ж.Болормаа, дэд захирал Р.Золзаяа болон албаны дарга, арга зүйчид мэдээлэл хийлээ.

Төстэй мэдээ