Хүүхэд хамгааллийн чиглэлээр эцэг эх, сургууль багш нар хэрхэн хамтарч ажиллах вэ?

Ерөнхий боловсролын сургууль нь:

• Эцэг эх, гэр бүл, иргэд, бусад байгууллагатай холбоо тогтоож, тэднийг идэвхжүүлэн, сайн дураараа нэгдэн, сургуулийн удирдлага зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагаатай уялдан, бүтээлчээр хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

• Эцэг эх, иргэд, олон нийтийг насан туршдаа суралцах, тэдний сургуультай хамтран ажиллах ур чадварыг дэмжих;

• Хүүхэдтэй холбоотой аливаа шийдвэр гаргах үйл явцад эцэг эх, иргэд, олон нийтийг оролцуулан, тэдний санал бодлыг сонсож, тусгах; Иргэд, олон нийт, төр, төрийн бус, бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж, сургууль орон нутгаа хөгжүүлэх олон талт түншлэлийг бий болгох зэрэг ажлуудад чиглэх шаардлагатай байна. Иймээс дараах 5 чиглэлийн дагуу үйл ажиллагааг чиглүүлж, чиглэл бүрээр дараах ажлуудыг хийхийг санал болгож байна. Үүнд: Эцэг эх, иргэд, олон нийтийг насан туршдаа суралцах, тэдний сургуультай хамтран ажиллах хүсэл сонирхол, санаачилгыг дэмжих чиглэлээр:

• Сургуультай хамтран ажиллах эцэг эх, иргэд, олон нийтийн хамрах хүрээг тодорхойлж, жагсаалтыг гаргах, хамтран ажиллах шаардлага, тулгамдсан асуудлын талаарх мэдээлэл, ойлголт өгнө. Эцэг эх, иргэд, олон нийттэй ярилцлага, хэлэлцүүлэг хийх, хэрэгцээний судалгаа, санал авах, дүн мэдээг нэгтгэж, сургалтын агуулга чиглэлээ тодорхойлно.

• Сургалтын хөтөлбөр боловсруулах, зохион байгуулахтай холбоотой асуудлаар баг бүрдүүлж, сургалтын хөтөлбөр боловсруулж, сайжруулж, бэлтгэл ажлыг хангаж, сургалтуудыг үе шаттай тогтмол зохион байгуулж, үр дүнг тооцох, нөлөөлийн үйл ажиллагаа явуулах Эцэг эх, гэр бүл, иргэд, бусад байгууллагатай холбоо тогтоож, тэднийг идэвхжүүлэн, сургуулийн үйл ажиллагаанд сайн дураараа, бүтээлчээр хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд:

• Эцэг эх гэр бүл, иргэд бусад байгууллагаас сургуультай хамтран ажиллах чиглэл тогтоож, жагсаалт гаргах, харилцаа холбоо тогтоох, санал дэвшүүлэх, гэрээ байгуулах

• Сургуулийн үйл ажиллагаанд хамтран ажиллах сонирхлын бүлэг, сайн дурын багийн үйл ажиллагааг дэмжих, чиглэл өгөх, сурталчилах, сайн туршлага бий болгох, бусад үйл ажиллагаанд санаа өгөх, түгээх

• Сургуулийн хамтын үйл ажиллагааны эерэг үр дүнгийн талаар мэдээлэх, сурталчлах, урамшуулах Суралцагч, эцэг эх, иргэд, олон нийт боловсролын үйлчилгээнд хяналт[1]шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг хэлэлцэн, хамтран шийдэх, боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр:

• Боловсролын үйлчилгээнд үнэлгээ шинжилгээ хийж, үр дүнг тооцох ажлын хэсэг буюу баг бүрдүүлнэ. /Сургуулийн ажилтан, эцэг эхийн төлөөлөл, бага, дунд, ахлах, орон нутгийн төлөөлөл, ТББ/

• Сургуулийн орчны шинжилгээ, үнэлгээ хийх, /үйлийн, сэтгэл зүйн, физик орчин/, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хамгийн чухал хэсгээс эрэмбэлэх, шийдвэрлэх боломжтой асуудлуудыг тодорхойлох

• Илрүүлсэн тулгамдаж буй асуудлын талаар шийдвэрлэж болох ажлын чиглэл бүрээр сургууль, орон нутгийн захиргаанд мэдээлэх, шаардлага хүргүүлэх, иргэд олон нийтийн оролцоотой хийгдэх ажлуудыг тодорхойлох, бусад талуудад танилцуулах Хүүхэдтэй холбоотой аливаа шийдвэр гаргах үйл явцад эцэг эх, иргэд, олон нийтийг оролцуулан, тэдний санал бодлыг сонсож, тусгах чиглэлээр:

• Олон нийтийн оролцоотой хийгдэх ажлуудыг шийдвэрлэхтэй хамаарал бүхий талуудыг хамруулсан баг бүрдүүлэх, багуудын төлөөллийн тэгш оролцоог хангах, хүндэтгэлтэй бүрэн эрхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх

• Шийдвэр гаргахдаа суралцагчдын болон эцэг эхийн санал бодлыг сонсох, асуудлыг эргэн нягталж, харах, хэлэлцэх, хүмүүнлэг, шударга, ардчилсан байдлыг харгалзаж, эцэг эх, асран хамгаалагчдыг үйл явцдаа оруулах Иргэд, олон нийт, төр, төрийн бус, бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж, сургууль орон нутгаа хөгжүүлэх олон талт түншлэлийг бий болгох чиглэлээр:

• Орон нутгийн иргэд, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагын сургуультай хамтран ажиллах нөөц, боломжийг тооцож, хэрхэн ажиллах талаар тохиролцоо, гэрээ байгуулах, гэрээний дагуу талууд хамтран ажиллаж, сургуулийн үйл ажиллагааг дэмжих олон талт ажлуудыг зохион байгуулах

• Хамтын ажиллагааны явц, үр дүнд дүгнэлт хийж, ололт амжилт, алдаа оноог тооцож, сайжруулах, түншлэлийн явцад сургуульд гарсан эерэг үр дүн, ач холбогдлыг тодорхойлж, сургууль хамт олон, мэдээллийн хэрэгслээр таниулах, сурталчлах Түншлэлийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа нь сургуулийн хөгжил, иргэд олон нийтийн хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг үнэлж, орон нутаг, засаг захиргааны байгууллагад уламжлан, танилцуулах, үйл ажиллагаагаа бэхжүүлэх, үр дүнг тооцох, цаашид анхаарах зүйлийг хамтдаа гаргах зэрэг ажлуудыг зохион байгуулахыг санал болгож байна.

Төстэй мэдээ