"Төсөлд суурилж суралцахуй- Ментор ба ментий сургалт" үргэлжилнэ
Өнөөдрийн захирлын зөвлөлийн шуурхай хурал 10:00 цагт цахим хэлбэрээр явагдлаа. Тус хуралд зарим алба хэлтсийн дарга нар мөн ээлжийн амралт нь эхэлж буй дарга нарыг орлон ажиллаж буй арга зүйчид оролцлоо. Хурлаар алба, хэлтэс бүр өнгөрсөн 7 хоногт хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнүүдээ танилцуулж 2021 оны эхний хагас жилд хийсэн ажлынхаа тайланг эцэслэж БШУЯ-нд хүргүүлэх, ирэх хичээлийн жилийн бэлтгэл ажлаа хангах чиглэлээр ярилцаж үүрэг чиглэлээ хуваариллаа. Мөн Дээд боловсролын багшийн хөгжлийн албанаас зохион байгуулж буй "Төсөлд суурилж суралцахуй: Ментор ба ментий сургалт"-ын 3-4 дэх модулиа үргэлжлүүлэх гэх мэт цаг үеийн ажлуудаа ярилцаж мэдээлэл солилцлоо.
Төстэй мэдээ