Тэгш хамруулах боловсрол
/Тэгш байдал бол тоо, тэгш боломж бол чанар юм. НҮБ-ын Хүүхдийн сан/
Хүүхэд бүрийн суралцах эрхийг хэрхэн хангах вэ?
Тэгш хамруулан сургах боловсрол гэдэг нь боловсролын тогтолцоо, цэцэрлэг, сургууль, сургуулийн удирдлага, багш нарын аливаа ялгаварлалгүйгээр бүх хүүхдэд сурч боловсрох хэрэгцээг хангахад чиглэсэн идэвхтэй үйл явц болохоос биш урьдаас төлөвлөсөн цаг хугацаанд тодорхой заавруудыг мөрдсөнөөр хүрч болдог тогтонги загвар, зорилго биш, харин тасралтгүй үйл явц билээ. (Насанбаяр Б ба бусад, 2015)
Тэгш хамруулан сургах боловсрол гэдэг нь ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг халан, суралцагчдын харилцан адилгүй байдал, ялгаатай хэрэгцээ, чадвар, онцлог шинж, сурах хүсэл эрмэлзэлийг нь хүндэтгэн үзэж бүх нийтэд чанартай боловсрол олгоход чиглэгдсэн тасралтгүй үйл явц юм. (Женев, ОУ-ын 48-р бага хурал, 2008 он)
Тэгш хамруулах боловсрол нь хөгжлийн онцлог, ялгаатай суралцагчдыг үл ялгаварлан, бүх суралцагчдыг эрх тэгш оролцуулан, боловсролын бүхий л түвшинд /сургуулийн өмнөх, бага, дунд, мэргэжлийн, дээд, насан туршийн боловсрол/ хичээл, хичээлээс гадуурх болон нийгмийн бүхий л үйл ажиллагаануудад чанартай боловсролыг бодитойгоор олгох гол арга хэлбэр юм. Тэгш хамруулах боловсрол нь бүх суралцагчдад хүрч ажиллах боловсролын тогтолцооны чадавхыг бэхжүүлэн, түүнд учирч буй саад тотгорыг илрүүлэх, арилгах, нийгмийн соёл, дадал, заншилд өөрчлөлт, шинэчлэл хийх замаар хэрэгждэг байна. Тэгш хамруулах боловсролын үндсэн шинж чанар, зайлшгүй хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээг “Багш бэлтгэх, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт тэгш хамруулан сургах асуудлыг тусгасан байдлын үнэлгээ, Зөвлөх ажлын дүгнэлтүүдэд” дараах байдлаар тодорхойлсон байна.
• Тэгш хамруулах боловсролыг хөгжүүлэхэд бүхий л нөөц бололцоогоо ашиглах;
• Тэгш хамруулах зарчмыг соёл, бодлого, практик үйл ажиллагаанд бодитойгоор хэвшүүлэх;
• Хүн бүр суралцах чадвартай гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх суралцагчид амжилтад хүрнэ гэх хүлээлттэй байх;
• Бүх багш, ажилтнуудыг тэгш хамруулах боловсролыг хэрэг жүүлэх шаард лагатай суурь мэдлэг, чадвар, үнэт зүйл сийг эзэм шүүлэх сургалтад хамруулах;
• Бүх суралцагчдыг эрх тэгш хүлээн авч, хувийн онцлог, ялгаатай байдлыг нь хүндэтгэх;
• Тэгш хамруулах сургалтын орчныг хүн бүр аюулгүй, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, суралцах үйлийг урамшуулан дэмжсэн, ээлтэй байхаар бүрдүүлэх;
• Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад сургуулиа төгсөөд дараагийн шатны, мэргэжлийн болон дээд сургуульд амжилттай дэвшин суралцах, төгсөөд ажлын байртай болоход нь шаардлагатай насан туршийн нөлөө болохуйц дэмжлэг туслалцааг үзүүлэх; Сурах орчин болон түүнийг хүрээлэн буй нийгэм хамт олны харилцаа холбоо, түншлэл нь тэгш хамруулахын хамгийн сайн дэмжлэг гэдгийг ухамсарлах;
• Хүртээмжтэй орчин, тэгш байдлын талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулан хяналт үнэлгээ хийх;
Эдгээр зайлшгүй хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээний дагуу сургалтын байгууллага бүр санаачилга, үр дүнтэй ажилласнаар тэгш хамруулан сургах боловсролыг хэрэгжүүлэхэд тулгардаг саад бэрхшээлүүдийг амжилттай даван туулах юм. (Тони Бүүт ба Мэл Эйнскоу 2015) Тэгш хамруулан сургах боловсролыг хэрэгжүүлэхэд учирдаг саад бэрхшээлийг хамтдаа арилгахдаа хүүхэд бүрийн ялгаатай байдалд мэдрэмжтэй хандаж, хүртээмжтэй орчин бүрдүүлж, тохируулгуудыг оновчтой шийдэж, сургалтын хувилбар бий болгож, багшийн ойлголт хандлагыг өөрчилж, арга зүйн сургалт, мэдлэг мэдээллээр хангаснаар хүүхэд бүрийн сурах эрхийг хангах юм. Тохируулгат орчин бүрдүүлэх, тохирох хэрэглэгдэхүүн бэлтгэх талаар https://www.youtube. com/watch?v=KXD9p7x-umQ хаягаар зочлон илүү дэлгэрүүлж суралцаарай.
Төстэй мэдээ