ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Шинэчилсэн найруулга/

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулиар төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах хэлбэрийг агуулсан нь хөдөлмөрийн харилцааг тухайн үеийнхээ нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шаардлагад нийцүүлсэн зохицуулалт байсан юм.

Улсын Их Хурал 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Хуулийн хамрах хүрээ өргөжиж, ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүрэг тэнцвэржсэн гэж хууль тогтоогчид үзэж байгаа юм байна.  

Хуульд ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүргийг тэнцвэржүүлэх зорилгоор ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь суурь эрхийг заахаас гадна ажил олгогчийн зайлшгүй хүлээх үүргийг мөн тусгажээ.

Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Дэлгэрэнгүйг https://www.legalinfo.mn/law/details/16817?lawid=16817 линкээр нэвтэрч танилцана уу.

Төстэй мэдээ