Сургалтын байгууллага, багш та ямар үүрэгтэй вэ?

Монгол Улсын Үндсэн хуульд бүх иргэн сурч боловсрох эрхтэйг баталгаажуулсан байдаг. Мөн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд цэцэрлэгийн ердийн бүлэгт хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүртэл хүүхэд нэг бүлэгт байж болно. Ерөнхий боловсролын бусад сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, нийгмийн ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирсон заах арга эзэмшсэн байна. Бүх шатны боловсрол олгох сургалтын байгууллагын багш, нийгмийн ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлог хэрэгцээ, шаардлагад нийцсэн заах арга зүй, арга барилыг эзэмшсэн. Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль байна. Цэцэрлэг, сургууль бүрд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйгээр хангах ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэнэ. Цэцэрлэг сургуулийн насны хүүхэд оюутан залуусын хөгжлийн онцлог, соёл амжиргааны түвшнээс үл хамааран тэгш хамруулан сургах бэлэн байдлыг сургалтын байгууллагад хангана. https://www.youtube.com/ watch?v=zzyR1lrWlpU хаягаар зочилж, дэлгэрүүлэн судлаарай.

Төстэй мэдээ