"Бага ангийн сурагчдын математик чадварыг хөгжүүлэх арга зүй"-н цахим сургалт 09 сарын 13-нд эхэлнэ
Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банкны хамтран хэрэгжүүлж буй "Боловсролын чанарын шинэчлэл" төслийн хүрээнд боловсруулсан "Бага ангийн сурагчдын математик чадварыг хөгжүүлэх арга зүй"-н цахим сургалтыг төрийн өмчийн бүх сургуулийн бага боловсролын багш нар, сургалтын менежерт зориулан 9 дүгээр сарын 13-наас зохион байгуулна.
 
Заавар зөвлөмжийг дагуу www.aplus.mn сайтад нэвтрэн сургалтад хамрагдаарай.
"Боловсролын чанарын шинэчлэл" төслийн хүрээнд бага боловсролын багш, сургалтын менежерүүдийн мэргэжлийн ур чадварыг ажлын байранд нь хөгжүүлэхийн зэрэгцээ цаашид сургуулийн түвшинд хэрэгжүүлэх шатанд зөвлөн туслах үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулна.
 
Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн үйл ажиллагаанд хэрэглэгдэхүүн боловсруулах, үнэлгээний аргачлал туршихад багш нар, сургалтын менежер, бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд та бүхэн сургалтад хамрагдсанаар шинэ ойлголт, хандлага, бүтээлч санаа, шийдлийг олно гэж итгэж байна.
 
Зөвлөмж:

“БАГА АНГИЙН СУРАГЧДЫН МАТЕМАТИК ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ”

цахим сургалтад хамрагдаж буй багш нарт хүргэх зөвлөмж

  1. Сургалтын хугацаа: 2021 оны 9 дүгээр сарын 13-наас 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хуанлийн 30 хоног үргэлжилнэ.
  2. Та хичээлээ үзэхдээ гар утас болон компьютер гэх мэт бүх төрлийн хэрэгслээр дамжуулан https://www.aplus.mn/auth/login нэвтрэх бүрэн боломжтой
  3. Хэрхэн бүртгүүлэх вэ?
    • Имэйл хаяг эсвэл фэйсбүүкээр нэвтрэн орох боломжтой.
    • Хэрвээ та имэйл хаягаар нэвтэрсэн бол таны имэйл хаягруу бид баталгаажуулах имэйлийг илгээх бөгөөд уг имэйлд илгээсэн линкээр дамжин идэвхжүүлснээр таны бүртгэл баталгаажих болно.
    • Facebook-ээр нэвтрэх үед та өөрийн Facebook-д нэвтрэх нэр, нууц үгийг оруулснаар таны бүртгэл шууд баталгаажна.
  4. Хэрхэн хичээлээ үзэх вэ?
    • Өмнө 2021 оны 8 дугаар сарын 16-наас 22-ны хооронд https://www.aplus.mn/auth/login сургалтад хамрагдаж байсан багш нар өөрийн бүртгэлтэй эрхээрээ нэвтэрч орсны дараа “МИНИЙ ХИЧЭЭЛ” хэсэгт таны хичээл орсон байна.
    • Харин өмнө хичээл үзэж байгаагүй шинэ хэрэглэгч бол веб сайтруу нэвтэрч орсны дараа “ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ОРУУЛАХ” хүснэгтэд хувийн мэдээллээ заавал бүрэн оруулж бүртгүүлнэ. Таны бүртгэлийг системээс шалгаж баталгаажуулсны дараа “МИНИЙ ХИЧЭЭЛ” хэсэгт тань хичээл орсон байна.

САНАМЖ:

  • Та хичээлээ сургалтын үргэлжлэх хугацаанд буюу 30 хоногт багтаан судалж дуусгах ёстой.
  • Танд веб сайтад бүртгүүлэх болон хичээл үзэхтэй холбоотой бэрхшээл гарсан тохиолдолд ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд фэйсбүүк дээрх Aplus.mn хуудасруу мессеж бичих эсхүл 77071414 дугаарын утасруу хандан асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.
Төстэй мэдээ