Төрөлжсөн сургалтын хөтөлбөр хүлээн авч эхэллээ

Төрөлжсөн сургалтын хөтөлбөр хүлээн авах тухай

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн  180 дугаар тогтоолоор батлагдсан Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрмийн 2 дугаар зүйлийн  2.1.3. мэргэжил дээшлүүлэх сонголттой, нээлттэй, уян хатан, тасралтгүй үйлчилгээг бий болгох; 2.1.4. мэргэжил дээшлүүлэх сургалтад мэргэжлийн байгууллагын оролцоог хангах.зарчим болон  2.2.11. багш, удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх зорилго бүхий  сургалтын хөтөлбөрт үнэлгээ дүгнэлт өгөх, үр дүнгийн мэдээ тайланг авах үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үүднээс сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын байгууллагын багш, ажилтнуудад зохион байгуулах төрөлжсөн сургалтын хөтөлбөрт магадлан шинжилгээ хийх ажлыг жил бүр зохион байгуулдаг билээ.

2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын байгууллагын багш, ажилтнуудад зохион байгуулах төрөлжсөн сургалтын хөтөлбөрүүдийг төрийн болон төрийн бус байгууллагуудаас  2021 оны 09 дүгээр сарын 15-аас 10 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд  хүлээн авна. 

Багшийн хөгжлийн ордны 703 тоот өрөөнд ажлын өдрүүдэд, 09:00-17:00 цагийн хооронд дараах шаардлагын дагуу боловсруулсан хөтөлбөрүүдийг хүлээн авна. Үүнд:

Сургалт зохион байгуулах баг, байгууллагын чадавх

  1. Сургалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл
  2. Сургалтын төлбөр, зардлын тооцоо
  3. Сургалт зохион байгуулах хүний нөөц, байгууллагын менежментийн чадавх
  4. Сургагч багш нарын мэргэжлийн туршлага, /боловсрол, мэргэжлийн зэрэг, мэргэшсэн байдал/
  5. Сургалтын төлөвлөлт, зохион байгуулалт /байршил, хугацаа/

Сургалтын хэрэгцээ, үндэслэл, үр дүн

  1. Сургалтын зорилго, агуулга, үр дүнг багшийн хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тодорхойлсон
  2. Зорилтот бүлгийн хэрэгцээг /судалж тооцож, ур чадварт үндэслэсэн/

Сургалтын агуулга, арга зүй

  1. Сургалтын агуулгад нийцүүлэн нэрийг оновчтой томьёолсон
  2. Оролцогчдын сонирхол хэрэгцээ, багш боловсролын онол чиг хандлагад суурилсан ялгаатай байдлыг нээлттэй шийдсэн
  3. Сургалтын арга зүй нь оролцогчдын оролцоонд тулгуурласан
  4. Лекц, дадлага, бие даалтын /бусад/ харьцааг оновчтой төлөвлөсөн
  5. Сургалтын зорилго, хэлбэр, арга зүйд насанд хүрэгчдийн суралцахуйн онцлогийг тооцсон байх

Сургалтын  орчин, хэрэглэгдэхүүн

  1. Сургалт зохион байгуулах орчин, анги, танхимын зохион байгуулалтыг төлөвлөсөн
  2. Сургалтын зорилго, агуулга, арга зүйд нийцүүлэн  ном гарын авлага, бусад  хэрэглэгдэхүүний хүртээмжийг шийдсэн
  3. Бие даан судлах ном, сургалтын хэрэглэгдэхүүн, эх сурвалжийн жагсаалт, хаяг, хэрэглэх зөвлөмж өгсөн

Сургалтын үнэлгээ

  1. Оролцогчид сургалтын эхэнд болон төгсгөлд өөрийн үнэлгээ хийж, ахицаа  харах боломж олгосон
  2. Сургалтын үр дүнг үнэлэх арга хэрэгслийг боловсруулсан \эргэх холбоо, үнэлгээний хуудас\
  3. Өмнөх сургалтын үр дүн, үнэлгээнд үндэслэн хөтөлбөрөө сайжруулсан /анх удаа ирүүлсэн хөтөлбөрт хамаарахгүй/

Хөтөлбөр боловсруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хөтөлбөрөө ирүүлэхдээ хөтөлбөрийг магадлан шинжлүүлэх хүсэлтийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд хандан албан ёсоор гаргаж, хавсарган ирүүлэхийг анхаарна уу.

Мэдээлэл авах утас: 70140057

 

 

Төстэй мэдээ