“МОНГОЛ - СОЛОНГОСЫН БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

“Монгол-Солонгос багш солилцоо”-ны хөтөлбөр 2012 оноос хойш жил бүр тасралтгүй 7 дахь жилдээ хэрэгжиж байна. Өнгөрсөн 2012-2018 оны хооронд Монгол улсаас нийт 160 багш, БНСУ-аас нийт 139 багш тус хөтөлбөрт хамрагдан, харилцан туршлага судалжээ.

2019 оны  “Багш солилцоо”-ны хөтөлбөрт  БНСУ-аас 9 Солонгос багш Монгол улсад ирж ажиллалаа. Тэд 3 сарын турш ажиллаж өнөөдөр хаалтын тайлан уулзалтаа зохион байгууллаа.  Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдаж байгаа Солонгос багш нар ХУД-ийн 118 сургууль, Төв аймгийн Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургууль, Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургууль, Дархан-Уул аймгийн 18 сургууль мөн Дархан сумын “Оюуны Ирээдүй” цогцолбор сургуулиудад ажилласан юм.

           Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь 2013 оноос хойш тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлыг БСШУСЯ болон АПСЕЮ-тай хамтран хэрэгжүүлж ажилласаар ирлээ. Монгол талаас Солонгос улсад ажиллах багш нар 2019 оын 4 сарын 5 -нд нийт 12 багш Солонгос улсыг зорьсон юм. Энэхүү хөтөлбөр хоёр улсын ард түмний харилцан ойлголцол нөхөрсөг харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Солонгос-Монгол багш солилцооны хөтөлбөр нь

  • Хоёр орны багш нар болон сурагчид харилцан бие биенээсээ суралцан, өөрсдийн соёлоо бусдад танилцуулах боломж олгож байна.
  • Ингэснээр тус бүрийн соёлын талаарх буруу ойлголтуудыг залруулан, шинэ мэдээлэлтэй болж байна.
  • Багш нар туршлага судлан, өөрийн заах аргаа шинэчлэн, бүтээлчээр ажиллаж байна.
  • Сургуулиуд ирж ажилласан багш нарын Солонгос дахь сургуультай харилцаатай болж, хамтран ажиллаж байна.

Сэтгэгдэл
Төстэй мэдээ