ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛАН "БАГШЛАХУЙГААС СУРАЛЦАХУЙД ШИЛЖИХ ШИЛЖИЛТИЙГ ХУРДАСГАХ НЬ" СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
 
БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албанаас ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвтэй хамтран их, дээд сургуулийн багш нарт зориулан "Багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилтийг хурдасгах нь" сэдэвт 5 модуль сургалтыг 2021 оны 09 сарын 28, 29, 30-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулна.
Сургалтын агуулгыг БШУЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Дээд боловсролын шинэчлэлийн төсөл болон ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн хамтын ажиллагааны хүрээнд боловсруулсан бөгөөд дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарт багшлахуйгаас суралцахуйд шилжих хэрэгцээ, шаардлага, суралцахуйн дизайн төлөвлөлт, Андрагог болон Хьютагог сурган заах арга зүй, нээлттэй боловсролын үзэл баримтлал, багшлахуй, суралцахуйн аргыг шинжих чиглэлийн мэдлэг, ур чадварт нь дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
Сургалтад оролцогч http://www.edx.edu.mn/
цахим платформ болон Microsoft Teams программаар 10 цагийн вебинар сургалтад хамрагдахын зэрэгцээ чиглүүлэгч багш нарын удирдлага дор багаар хамтран ажиллах практик дадлагатай, дасгал ажиллах зэрэг үйлүүдийг хийж, харилцан туршлага солилцоно.
Сургалтад Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль бүрээс тодорхой тооны багш нарыг үнэ төлбөргүй хамруулах бөгөөд багш та сургалтын бүртгэл, хэрхэн хамрагдах талаар өөрийн сургуулийн Багшийн хөгжлийн төвөөсөө мэдээлэл аваарай.
Сургалтын зохион байгуулалтын талаар асууж тодруулах зүйлээ 70140052 утсаар болон bmdi@itpd.mn мэйл хаягаар холбогдож лавлаарай.
Төстэй мэдээ