Булган аймагт сургалт, зөвлөн туслах ажил зохион байгуулж байна
Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын хүрээлэн, БМДИ, БҮТ, Булган аймгийн Боловсролын газар хамтран 2021 оны 09 дүгээр сарын 20, 21-ны өдрүүдэд "Хичээл, үйл ажиллагааг зохион байгуулах, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах менежмент" сэдэвт сургалт, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Сургалтад Булган аймгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчид, нийт 90 хүн хамрагдаж байна. Сургалтын эхэнд БШУЯ-ны БДБГ-ын дарга Т.Ням-Очир “Ковид ба боловсрол”, МУБИС-ийн захирлын албыг түр орлон гүйцэтгэгч Ph.D, дэд профессор О.Алтангоо “Багш мэргэжлийн тасралтгүй хөгжил”, Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат “Үнэлгээний чиг хандлага өнөөгийн байдал”сэдвээр илтгэл танилцууллаа. 09 дүгээр сарын 20, 21 ний өдрүүдэд үргэлжлэх тус сургалт "Сургалт, үйл ажиллагааг зохион байгуулах менежмент”, “Google Classroom-ийг зайн, цахим сургалтад хэрэглэх аргачлал”, Танхим болон зайн сургалтад цахим технологийг хэрэглэх аргачлал, туршлага”, "Үнэлгээний блюпринт, даалгавар боловсруулах арга зүй" зэрэг сэдвийн хүрээнд үргэлжилнэ.
Төстэй мэдээ