Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нарыг чадавхжуулах сургалт эхэллээ

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нарыг чадавхжуулах сургалтыг БШУЯ-ны дэмжлэгтэйгээр БМДИ, Монголын бүжгийн академи, Хайртай ирээдүй ТББ, эрдэмтэн, судлаачид, нийгэм соёлын зүтгэлтэн, урлагийн их мастеруудын хамтын оролцоотой зохион байгуулж байна. 21 аймаг, 9 дүүргийн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй хөгжмийн 120 багшид хөгжим, урлагийн боловсролын орчин үеийн чиг хандлага, арга зүйн онцлог, техник, өв уламжлалын талаарх шинэлэг, инновацлаг мэдлэг, чадвар эзэмшүүлэн мэргэжлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд сургалт 2 ээлжээр зохион байгуулагдана.

- Эхний ээлжийн сургалт 09 дүгээр сарын 20-ноос 26-ны хооронд явагдах бөгөөд нийслэлийн 9 дүүрэг, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн нийт 60 багш хамрагдана.

  • II дахь ээлжийн сургалт 09 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 03-ны хооронд явагдах бөгөөд Архангай, Баян Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нийт 60 багш хамрагдана. Өнөөдрийн сургалтаар МУГЖ “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин Д.Отгонбаяр “Орчин үеийн хөгжмийн чиг хандлага”, Пеарл дансийн багш Т.Будсүрэн “Олон улсын хөгжмийн хичээлийн онцлог, ялгаа”, МҮОНРТ-ийн “Улаан бүч” чуулгын хормейстр Ц.Эрдэнэтуяа “Хүүхдийн хоолойн багтаамж дуулах техник”, Ph.D Ж.Эрдэнэхорлоо “Бий биелгээний үндсэн дасгал заах аргачлал” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Төстэй мэдээ