Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш нарыг чадавхжуулах 2 дахь ээлжийн сургалт өнөөдөр эхэллээ

21 аймаг, 9 дүүргийн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй хөгжмийн 120 багшийг чадавхжуулах сургалтыг БШУЯ-ны дэмжлэгтэйгээр БМДИ, Монголын бүжгийн академи, Хайртай ирээдүй ТББ, эрдэмтэн, судлаачид, нийгэм соёлын зүтгэлтэн, урлагийн их мастеруудын хамтын оролцоотой 2 ээлжээр зохион байгуулж байна.  Эхний ээлжийн сургалт 09 дүгээр сарын 20-ноос 26-ны хооронд явагдсан бол II дахь ээлжийн сургалт 09 дүгээр сарын 27-оос 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл явагдана. 2 дахь ээлжийн сургалтад Архангай, Баян Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай,  Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нийт 60 багш хамрагдаж байна. Энэ сургалтаар хөгжмийн багшид хөгжим, урлагийн боловсролын орчин үеийн чиг хандлага, арга зүйн онцлог, техник, өв уламжлалын талаарх шинэлэг, инновацлаг мэдлэг, чадвар эзэмшүүлэн мэргэжлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Өнөөдрийн сургалтаар МУГЖ “Хурд” хамтлагийн гоцлол гитарчин Д.Отгонбаяр “Орчин үеийн хөгжмийн чиг хандлага”, Пеарл дансийн багш Т.Будсүрэн “Олон улсын хөгжмийн хичээлийн онцлог, ялгаа”, МҮОНРТ-ийн “Улаан бүч” чуулгын хормейстр Ц.Эрдэнэтуяа “Хүүхдийн хоолойн багтаамж дуулах техник”, Ph.D Ж.Эрдэнэхорлоо “Бий биелгээний үндсэн дасгал заах аргачлал” сэдвээр сургалт зохион байгуулна.

Төстэй мэдээ