ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛАН "XXI ЗУУНЫ ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИ БА ИХ СУРГУУЛИЙН БАГШ" СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албанаас ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвтэй хамтран их, дээд сургуулийн багш нарт зориулан "21-р зууны дижитал технологи ба их сургуулийн багш" сэдэвт 5 модуль сургалтыг 2021 оны 10 сарын 27, 28, 29-ний өдрүүдэд цахимаар зохион байгуулна.
Сургалтын агуулгыг БШУЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Дээд боловсролын шинэчлэлийн төсөл болон ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн хамтын ажиллагааны хүрээнд боловсруулсан бөгөөд дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарт 21-р зууны технологийн эрин дэх дижитал технологи, програм хангамжийг ашиглан сургалтын хөтөлбөр болон хичээлийн агуулга бэлтгэх, хичээл удирдаж явуулах, суралцахуйн үр дүнгийн үнэлгээнд ашиглах, сургалтын нээлттэй нөөц материалыг олж авах, түүнийг ашиглан технологид суурилсан хичээл боловсруулах, бэлтгэх, хичээл заах шинэ арга технологид суралцах, өөрийн орны нөхцөлд тохируулах, өөрчлөн нутагшуулах, мэргэжил дээшлүүлэх, нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээлийн (MOOC) дээр тулгуурлаж өөрөө бие даан суралцах чадварыг эзэмших, МООС-ийг хосолсон сургалтын аргад ашиглах зэрэг чадварт дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
Сургалтад оролцогч http://www.edx.edu.mn/
цахим платформ болон Microsoft Teams программаар 12 цагийн вебинар сургалтад хамрагдахын зэрэгцээ чиглүүлэгч багш нарын удирдлага дор багаар хамтран ажиллах практик дадлагатай, дасгал ажиллах зэрэг үйлүүдийг хийж, харилцан туршлага солилцоно.
Сургалтад Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургууль бүрээс тодорхой тооны багш нарыг үнэ төлбөргүй хамруулах бөгөөд багш та сургалтын бүртгэл, хэрхэн хамрагдах талаар өөрийн сургуулийн Багшийн хөгжлийн төвөөсөө мэдээлэл аваарай.
Сургалтын зохион байгуулалтын талаар асууж тодруулах зүйлээ 70140052 утсаар болон bmdi@itpd.mn мэйл хаягаар холбогдож лавлаарай.
Төстэй мэдээ