“ДЭЭД БОЛОВСРОЛЫН ОНОЛ, АРГА ЗҮЙ" ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албанаас зохион байгуулдаг "SCIENCE" хэлэлцүүлгийн энэ удаагийн цувралыг Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Нээлттэй боловсролын төвийн зөвлөх, Дээд боловсролын судалгаа, хөгжлийн лабораторийн эрхлэгч, доктор, профессор Д.Бадарч, Нээлттэй боловсролын төвийн захирал, доктор, дэд профессор Д.Ганбат нартай хамтран "Дээд боловсролын онол, арга зүй" сэдвийн хүрээнд:
1. Манлайлал, засаглал, өөрчлөлтийн менежмент
2. Парадигмийн шилжилт, багшлахуй суралцахуй
3. Хөгжил, хүний капитал, судалгаа, бодлого, санхүүжилт зэрэг агуулгаар зохион байгуулна.
Хугацаа: 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 14:00-16:00 цагт
Хамрах хүрээ: Их, дээд сургуулийн багш, ажилтан, удирдлага зэрэг дээд боловсролын салбарт ажилладаг сонирхсон хүн бүрд нээлттэй.
Хэлэлцүүлэг болох платформ: "Microsoft Teams"
Бүртгүүлэх заавар: Та бүхэн хэлэлцүүлэгт дараах QR код болон https://qrgo.page.link/jrmVb холбоосоор бүртгүүлж, нэвтэрнэ үү.
Хэлэлцүүлгийн талаар тодруулах зүйл, санал хүсэлтээ bmdi@itpd.mn цахим хаягаар болон 70140052 утаснаас лавлах боломжтой.
Төстэй мэдээ