Багш танд хөгжлийн онцлог ялгаатай хүүхдүүдтэй ажиллахад дараах бэрхшээл тулгарч байна уу?
  • Хэчнээн заагаад байхад сурлагаар хоцроод, сургалтын хөтөлбөрийн агуулгыг гүйцэхгүй байх;
  • Сурлагаар хоцроод, ямар ч үед сул дүн аваад байгаа хүүхдийн хэрэгцээ, сонирхол, давуу талыг илрүүлж чадахгүй байх;
  • Тэдгээр хүүхдүүдтэй хэрхэн яаж ажиллах, ямар арга зүй хэрэглэх аргаа олохгүй байх;
  • Ямар хэрэглэгдэхүүн бэлтгэх, яаж ашиглах, тохирох орчныг хэрхэн бүрдүүлэх талаар мэдлэг ойлголтгүй байх;
  • Хөгжлийн онцлог ялгаатай хүүхдүүдийн эцэг эхтэй хамтран ажиллах аргаа олохгүй байх;
  • Хүүхдүүдэд гарч буй ахиц өөрчлөлтийг хэрхэн үнэлэх, давуу талыг илрүүлэх мэдлэг, ойлголтгүй байх;
  • Хөгжлийн онцлог ялгаатай хүүхдийг сургах, хөгжүүлэх талаар хэнтэй хамтарч ажиллах нь тодорхойгүй байх Хөгжлийн онцлог ялгаатай хүүхэд нэг бүрийн онцлог, хэрэгцээг зөв тодорхойлж, түүнд тохирсон боловсролын үйлчилгээ үзүүлэхийн тулд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлнэ.
Төстэй мэдээ