ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛАН "БАГШИЙН СУДАЛГААНЫ ЧАДАВХЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албанаас ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвтэй хамтран их, дээд сургуулийн багш нарт зориулан "Багшийн судалгааны чадавхыг хөгжүүлэх нь" сэдэвт 5 модуль сургалтыг 2021 оны 11 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд Microsoft Teams болон edx.edu.mn платформуудаар цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Тус сургалтад Монгол улсын төрийн болон төрийн бус өмчийн 51 их, дээд сургуулийн 300 орчим багш, ажилтан хамрагдаж байна.
Сургалтыг нээж БМДИ-ийн ДББХА-ны дарга Б.Лхагвабаяр их, дээд сургуулийн багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр цаашид зохион байгуулах сургалт, үйл ажиллагаануудын талаар товч мэдээлэл өгч, сургалтыг зохион байгуулагчид болон оролцогчдод амжилт хүслээ.
Тус сургалт нь Дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарт судалгааны мэдээлэл цуглуулах, судалгааны арга аргачлал сонгох, судалгааны ажилд статистик аргуудыг хэрэглэх, тайлагнах, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, хэвлүүлэх зэрэг арга зүйн чиглэлээр дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Сургалтыг хамтран зохион байгуулж байгаа ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн багш, мэргэжилтнүүд болон сургалтад оролцож байгаа нийт багш нартаа #БАЯРЛАЛАА
Төстэй мэдээ